solongonews
Монгол Улсын Өмнөговь аймгийн цэцэрлэгийн багш нар Баяннуур хотын Урадын дунд хошуунд айлчлав
2017-11-13 16:11
Монгол Улсын Өмнөговь аймгийн цэцэрлэгийн багш нар Урадын дунд хошууны Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгтэй танилцаж туршлага солилцсон байна.

Хоёр орны цэцэрлэгийн боловсролын харилцаа хамтын ажиллагааг сайжруулахын үүднээс Монгол Улсын Өмнөговь аймгийн цэцэрлэгийн дарга нараас бүрдсэн 28 багш 2017 оны 11 дүгээр сарын 8-наас 10-ны өдрүүдэд Урадын дунд хошууны Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгтэй танилцаж, туршлага солилцсон байна.

Урадын дунд хошуу нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Хан Богд сумтай хил нийлдэг. Ганцмод хилийн боомт нээгдсэн хорин таван жилийн турш хоёр талын эдийн засаг маш хурдтай хөгжиж, иргэдийн харилцаа ч тасралтгүй сайжирч эхэлсэн байна. Урадын дунд хошуу нь “Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулахад суурилан, Хятад, Монгол хоёр улсын соёл иргэншил, боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэндын хамтын ажиллагааг идэвхтэй ахиулсаар иржээ.

Урадын дунд хошууны Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэг нь 1979 онд байгуулагдаж, 40 шахам жилийн хөгжлөөр одоог болоход 16 анги, 460 гаруй хүүхэдтэй, 80 гаруй багш ажилтантай болон хөгжиж, хүүхдийн оюун ухааныг нэмэгдүүлэх үүднээс бүх төрлийн үйл ажиллагаанд биечлэн оролцохыг анхаарч, хүүхдийн насны онцлогт тохируулан, морин хуур, монгол бөх, сур харваа, монгол шатар, уран зураг, бүжиг, дуу, монгол зан үйл, хүнс хоол, гар урлал зэрэг сонирхолтой зүйлсийг хичээлд оруулснаар хүүхдийн дур сонирхолд нийцсэн байна.

Өмнөговь аймгийн цэцэрлэгийн багш нар Урадын дунд хошууны Монгол хүүхдийн цэцэрлэгт сурах наснаас өмнөх боловсрол, суурь төхөөрөмжийн байдал, цэцэрлэгийн соёлын бүтээн байгуулалт, үндэстний онцлогтой сурган хүмүүжил, үндэстний зан үйлийг залгамжлан хөгжүүлж байгаа байдал зэрэгтэй нарийн танилцсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cctv.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл