solongonews
Төвдийн танка урлалын тайлан
2019-08-05 16:23
“Үзэсгэлэнт сайхан эх орон өрнөн хөгжсөн далан жил ” тусгай мэдээлэл

Шинэ Хятад улс байгуулагдсаны далан жилийн ойд зориулж “Үзэсгэлэнт сайхан эх орон өрнөн хөгжсөн далан жил ” тусгай мэдээллийн багийнхан Төвдийн өөртөө засах орны Лхас хотын “ Шюэ Дү Бай ” уламжлалт гар урлалын сургуульд хүрч танка урлалын тухай ойлгов

Танка зураг нь Энэтхэг Төвдөөс уламжлалтай байж олон төрлийн өнгөт шороогоор ариун орон , бурхны хөрөг , сахиулсны хөрөг зургийг урлан бүтээх шашны соёлын онцлогтой дүрслэх урлагийн бүтээгдэхүүн болно. Энэ зургийн зохион бүтээлгэ нь нарийн будлиантай , бүтэц нь ерөнхийдөө сансар огторгуй , эх газар , байгаль ертөнц , далайн орчил эргэлтийг онцлон харуулдаг мөртөө дээр нь хүний орчлон , доорд талд нь газрын зааг хуваарьтай байтлаа зургийн үзэмж нь үлгэрийн үйл явдлыг дагалдан хувирдаг. Танка зураг нь үндэстний онцлогтой мөртөө гүн зузаан шашны өнгө будаг , өвөрмөц урлагийн хэв намбатай болохоор Төвдийнхний соёл иргэншил , шашны урлагийг судлахад маш чухал эрдэм шинжилгээний үнэ өртөгтэй юм. Танка зургийг урлан бүтээх аргаар зурмал танка , хатгамал танка , наамал танка гэж хэдэн төрөлд хуваадаг мөртөө хатгамал танка зурагт ороомол танка, шагламал танка багтдаг. Төвд үндэстний танка урлал нь бурхан шашны соёл доторх содон урлагийн учир маш ухаалаг , гар уран , сэтгэл уран , нүд уран хүмүүс зохион бүтээдэг. Энэ зураг нь бурхны шашны урлагийг судлахад зохих хэмжээний эрдэм шинжилгээ болон сонирхох буюу хадгалах үнэ өртөгтэй байдаг. Зарим танка зургийн хэмжээ нь хэдэн арав цаашлан зуу гаруй хавтгай дөрвөлжин метр байж жирийн бүтэц нь бүрэн бүтэн , маш сүрлэг харагддаг мөртөө өнгө будаг нь хэдэн зуун жил өнгөрсөн ч хувирдаг үгүй . 2006 онд танка урлал нь дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн байна. Урлаг соёлдоо хайртай Төвдүүд танка зургийг улируулан хөгжүүлж , уламжлан хадгалах зорилгоос 2010 онд Лхас хотын Баркү тосгонд “ Шюэ Дү Бай ” уламжлалт гар урлалын сургуулийг үүсгэн байгуулж , танка зураг , шуумал , гэрийн эдлэл хэрэгслийн зураг төлөвлөгөө зохион бүтээхийн дагуу үйлдвэрлэх , сурч судлах , борлуулахыг уялдуулсан заан сургалтаар төвд үндэстний гар урлалыг уламжлан хамгаалж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл