solongonews
Зуун жилийн ”Төмөр замын үзэл баримтлал”-ыг уламжилна
2022-04-13 11:48
Бээжин - Жанчхүү чиглэлийн зуун жилийн зам нь Хятадын төмөр замын олон зуун жилийн түүхтэй ”Мөрөөдлийн бүтээн байгуулалт”-ын алдрыг илэрхийлдэг.

       Бээжингийн Өвлийн олимпын үеэр "Бэлгэт цас хаврыг угтах" сэдэвээр өнгөлөгдсөн олимпод тусгайлан зориулсан галт тэрэг Бээжин - Жанчхүүгийн хурдны төмөр замаар давхиж, Бээжин, Жанчхүүгийн гурван тэмцээний бүсийг холбон, дэлхийн тамирчдын хүсэл мөрөөдлөө биелүүлэх замыг холбов.

       1909 онд Бээжин - Жанчхүүгийн төмөр замын барилгыг дуусгаж, 2019 онд Бээжин - Жанчхүүгийн хурдны төмөр зам нэвтэрчээ. Бие даасан зураг төсөл, бүтээн байгуулалтаас дэлхийн хамгийн дэвшилтэт түвшинд буюу цагт 35 км-ээс 350 км хурдад хүрсэн Бээжин - Жанчхүү чиглэлийн төмөр зам нь Хятадын төмөр замын хөгжил, Хятадын улсын ерөнхийлсөн хүчин чадлын үсрэнгүй хөгжлийн гэрч болсон юм.

       "Хятад оронд яаж ядуу буурайг ялж, өдрөөс өдөрт баяжин, хүчирхэгжих нь инженерчлэлээс шалтгаална". Энэ бол Бээжин - Жанчхүү чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг удирдаж байсан ноён Жань Тяньюүгийн "Залуу инженерүүдэд сануулах нь" хэмээх яриандаа өгүүлсэн үг билээ.

       Бээжин - Жанчхүү чиглэлийн зуун жилийн зам нь Хятадын төмөр замын олон зуун жилийн түүхтэй "Мөрөөдлийн бүтээн байгуулалт"-ын алдрыг илэрхийлдэг. Мөн энэ зам Өвөр Монгол болон Бээжин - Тяньжин - Хэбэй ба бусад бүс нутгийг нягт холбодог. 2019 оны арван хоёрдугаар сарын 30-нд Жанчхүү - Хөххот чиглэлийн өндөр хурдны төмөр зам ашиглалтад орлоо. Энэ бол Өвөр Монголоос Бээжинг чиглэсэн анхны хурдны төмөр зам юм.

       Жанчхүү - Хөххот чиглэлийн хурдны төмөр зам, Улаанхад - Тунляо - Бээжин - Шэньянг /Мүгдэн/ холбосон хурдны төмөр замын шугам ашиглалтад орсон. Жинин - Датун хүрэх хурдны төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Бугат - Иньчуань /Яргай/ чиглэлийн хурдны төмөр замын барилгын ажлыг сайжруулсан. Ингснээр хурдны төмөр замын нийт уртын хэмжээ 404 километрт хүрч, Өвөр Монголын баруун бүс нутгийн хурдны төмөр замын шугам үндсэндээ бүрэлджээ.

       "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөлтийн хугацаанд ӨМӨЗО-ноос бусад бүс нутагт нэвтэрсэн төмөр замын гол гарцуудын хурд мэдэгдэхүйц нэмэгдэж, Өвөр Монголын томоохон хотууд аажмаар эргэн тойрны хот суурингийн хоорондын "Хоёр цагийн эдийн засгийн тойрог"-т нэгдсэн байна.

       2021 онд Хөххотоос Жэнжөү, Жинань, Ши-Ань хот уруу чиглэн хурдны галт тэрэг ээлж дараалан аялалаа эхлүүлж, бүс нутгийн зохицуулалттай хөгжлийг дэмжив. Улмаар Бортохойн хөндийд давхиж буй "Аварга ногоон" хурдны галт тэрэг, Хөххот, Бугат, Ордос, Улаанцав хот хоорондын нэг цагийн замын хөдөлгөөний бүсийг Баяннуур хүртэл сунгаж, ӨМӨЗО-ны төв ба баруун хэсгийн харилцан холболтыг сайжруулав.

       Ирээдүйн зүг хамтдаа тэмүүлж, Өвөр Монгол өндөр хурдны төмөр замын төлөвлөлт, бүтээн байгуулалтыг түргэсгэж, энгийн хурдны төмөр замын чанарыг сайжруулан, орчин үеийн, үр ашигтай, өргөн цар хүрээтэй, хурдтай, нэгдмэл, саадгүй холбогдсон орчин үеийн төмөр замын сүлжээг байгуулж, Хятадын төмөр замын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

 

Жанчхүүгийн аж үйлдвэрийн соёлын парк дахь Жань Тяньюүгийн хөшөө

 

1912 оны 09-р сарын 06-нд Сүнь Жүншань Жанчхүү өртөөний тавцан дээр Жань Тяньюүгийн зассан Бээжин - Жанчхүү чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж байхдаа хамтдаа зургаа татуулжээ /материал зураг/

 

1907 онд тавьсан хуучин төмөр замууд

 

Жанчхүү галт тэрэгний буудлын хуучин өртөө   /материал зураг/

 

Жанчхүү өндөр хурдны галт тэрэгний буудал

 

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 35 минутад Өвөр Монголын анхны хурдны галт тэрэг Бээжинг чиглэсэн G2410 дугаарт галт тэрэг Хөххотын зүүн өртөөнөөс товлосон цагтаа хөдөлсөн нь Өвөр Монголыг Бээжинг чиглэсэн хурдны галт тэрэгний "Анд нөхдийн тойрог"-т албан ёсоор нэгдсэний бэлгэдэл болсон юм

 

2021 оны 12-р сарын 26-ны 08 цаг 05 минутад C487/8 дугаарт галт тэрэг аялалаа эхлүүлсэн нь Хөххотын зүүн өртөөнөөс Баяннуур хотын Линьхэ өртөө хүртэлх хот хоорондын өндөр хурдны галт тэрэг албан ёсоор эхэлснийг харуулав

 

Хурдтай давхих өндөр хурдны галт тэрэг болон хотын үзэмж нь үзэсгэлэнтэй үзэмжийг бүрдүүлнэ

Өвлийн олимпын галт тэрэгний 5G UHD студи

 

Бээжин - Жанчхүү чиглэлийн Өвлийн олимпын галт тэрэг

 

 2022 оны 02-р сарын 15-ны өдөр Бугат хотоос Бээжин хойд өртөө хүрэх G2494 Фүшин /сэргэн мандалт/ нэрэмжит галт тэргэнд өндөр хурдны галт тэрэгний үйлчилгээний багийнхан болон зорчигчид хамтдаа халуун дулаан, сайхан аялна

 

Өндөр хурдны галт тэрэгний эрин үе зорчигчдын аялах цаг, орон зайг богиносгон хэмнэсэн байна

 

Зохиогч: ЛИ ЖҮӨ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл