Урин хавар саатлаа. ӨМӨЗО- ны Намын хороо, Засгийн газар ”Тал нутгийн гэрэлт сувд” болсон Хөлөнбуйр хотод Өвөр Монголын аялал жуучлалын хөгжлийн их хурлыг хийв.
Энэ нь ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хурал дараагийн аж үйлдвэрийн хөгжлийг төлөвлөсөн анхны тусгай сэдэвт хурал бөгөөд Өвөр Монголын аялал жуучлалын салбарын шинжлэх ухаанч хөгжлийг ахиулахад маш их ач холбогдолтой юм. Мөн Өвөр Монголын аялал жуучлалын салбар тэрчлэн Өвөр Монголын эдийн засаг нийгмийн хөгжилд алс хэтийн нөлөөг үзүүлэх болно.

ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хурал болон ӨМӨЗО-ны Намын төлөөлөгчдийн X хурлын II бүгд хурал нь Өвөр Монголын эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөх, аж үйлдвэрийн бүтцийг төлөвлөхөд бүх талын төлөвлөлт хийв. Аялал жуучлалын салбарын хөгжлийг ахиулах нь аж үйлдвэрийн байр тогтоолтын нэг гол, мөн нэг чухал том онцлог мөн. Энэ нь аж үйлдвэрийн өөрчлөлтийн хандлага, зах зээлийн хэрэгцээний ерөнхий хандлага, орон нутгийн өрсөлдөөний байдал ба нөөц баялгийн харьцангуй давуу талын суурийг бодож гаргасан стратегийн утга агуулга бүхий чухал том бодлого аж.
Аялал жуучлалын салбар бол бохирдолгүй салбар. Хятад улсын эдийн засаг муудах нөхцөл байдал тулгарч байгаа нөхцөл байдалд аялал жуучлалын салбар нь "Тэргүүлэгч цэцэг" шиг сөрөг байдлыг сөрөн урагшилж, эдийн засгийн хөгжлийн шинэ хэв байдал дахь чухал салбар болжээ. Аялал жуучлалын салбар нь холболдох хэмжээгээр том, хамрах цар хүрээ өргөн, татах хүчээр чанга бөгөөд хөрөнгө оруулалт, хэрэглээ болон гадаадад гаргах чадавхтай, эрчим хүчний хорогдол, орчны бохирдуулалтаар бага, эргэлтэт чанартай зэрэг олон онцлогийг өөртөө нэгтгэснээр хэлбэрийг өөрчилж шат ахиулах үйл ажиллагааны тэргүүн эгнээнд хошуучилж, аж үйлдвэрийн өөрчлөлтийн хошууч болсон байна. Аялал жуучлалыг чухалчлах нь даруй эдийн засгийн нэмэгдлийн шинэ хөдөлгүүрийг чухалчилж, хэлбэрийг өөрчилж шат ахиулах шинэ тулгуурыг чухалчилж, үйлс босгож ард иргэдээ чинээлэг болгох шинэ эдийн засгийг чухалчилсан явдал юм.
Хурдны төмөр замын цаг эрин, мэдээ мэдээллийн цаг эринтэй адил аялал жуучлалын цаг эрин түргэн хөгжиж байна. Гэтэл өрнүүн бадрангуй зах зээлийн хэрэгцээ шаардлагатай харьцуулбал, аялал жуучлалын салбар нь ерөнхийдөө хангалт нь гүйцэд бус байдалд оршиж, ялангуяа чанар сайтай, шинэлэг бүтээлч аялал жуучлалын төрөл цөөн, үйлчилгээ дутмагаас болж баяр дурсгал амралтын өдрүүдэд үзэсгэлэнт газар нутгуудаар жуулчид чихэлдэж, авто вокзал, онгоцны буудлаар хүний далай болох нь аялал жуучлалын хангалтын хэрэгцээ хүнд ноцтой болж, тэнцвэрээ алдаж байгааг харуулна. Одоогоор аялал жуучлалын салбар нь хөгжлийн алтан хугацаанд оршиж байгаа бөгөөд хэлбэрийг өөрчилж шат ахиулах хугацаа, зөрчил оршиж байна.

Бид заавал аялал жуучлалын хэрэглээг өргөжүүлэх, аялал жуучлалын хэрэгцээ шаардлагыг чанаржуулах хөгжлийн хандлагад нийцүүлэн алтан боломжийг бат эзэмшиж, хөгжүүлж, хэлбэрийг өөрчилж шат ахиулан, Өвөр Монголын аялал жуучлалын салбарын хурдыг нэмэгдүүлэх, чанарыг дээшлүүлэн үр ашгийг нэмэх ажлыг ахиулбал зохино.
Хятад улсын муж орон хот бараг л бүгд аялал жуучлалын салбарын стратегийн чанартай тулгуур аж үйлдвэр болгож байдаг. Юүннань мужид байгалийн, үндэстний зан заншил, уур амьсгал, экологи, байршил зэрэг таван үзэсгэлэнт нэрийн хуудсаар гол болгон бүх орон нутгийн аялал жуучлалыг ахиулж, аялал жуучлалаар Ли Жянь, Дали, Шишүанбанна, Шянгэлила зэрэг дэлхийд нэр алдар нь түгсэн орон нутгийн аялал жуучлалын гайхамшигт нутгуудыг тодруулав. Гүйжөү "Аялал жуучлал+" хийгээд "Аялал жуучлалын үзэсгэлэнт 100 орон"-ы бүтээн байгуулалтыг ахиулж, үзэсгэлэнт баазаа үзэсгэлэнт орон болгон өөрчилж, үзэсгэлэнт орон залгагдсан шугамыг бүрдүүлж, нэгдэн хөгжүүлэх аялгууг чавхадна. Эдгээр орон нутгийн aялал жуучлалыг хөгжүүлэх нь том хандлага, стратегийн сонголт болохыг харуулж байна. Аливаа газар нутаг аялал жуучлалыг урьдаар сайн чухалчилбал, тэр газар нутаг нь эхлээд орон нутгийн хөгжлийн шинэ тулгуур болон шинэ хөдөлгөх хүчийг бүрдүүлж чадах юм. Улам сайн орон нутгийн өрсөлдөөний идэвх болон гол эрхийг эзэмшиж чадна.
Өвөр Монголын ихэнх аялал жуучлалын баялаг нь Хятад улс, цаашлаад дэлхийн адил төрлийн баялгийн дундаас "Хамгийн", "Эх үүсэл", "Өвөрмөц" давуу талтай. Тэрчлэн хамгийн тодорхой онцлог шинж, хамгийн товойм өвөрмөц зүйл нь “Сайхан” аж. Байгалийн өнгө үзэмж сүрлэг сайхан, түүх соёл гялалзам сайхан, үндэстний зан заншил сайхан, нийгэм эвтэй. Эдгээр баялаг хийгээд харьцангуй давуу тал нь Өвөр Монголын аялал жуучлалын салбарын хөгжлийн нөхцөл тэнгэрийн хишгийг ганцаараа хүртэж, хөгжлийн нөөц хүч, орон зай их байгааг баталжээ.
Аялал жуучлалын салбарыг өргөн хүрээнд хөгжүүлэх нь цаг үедээ тохирч, хөгжлийн хандлагатай тохирч байна. Орон даяар аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх чухал чанар, тулгам чанарыг сайн таньж, өндөрт зогсон холыг бараалж, алс хэтийг бодон төлөвлөж, нөхцөл байдлыг даган ажиллан ялалтын эрчинд урагшилж, нээлттэй, нээж бүтээх хүсэл тэмүүллээр аялал жуучлалын салбарын хөгжлийг чухалчилж, Өвөр Монголыг дотоод гадаадад алдартай аялал жуучлалын орон болгон бүтээн байгуулсугай.
