solongonews
Ангараг гарагт тандалт хийх аппарат 155 сая км аялав
2020-09-19 21:23
Ангараг гарагт тандалт хийх аппарат 155 сая км аялав

Хятадын ангараг гарагт тандалт хийх анхны төслийн ерөнхий инженер Жан Рүнчяогийн хэлснээр, Бээжингийн цагаар 18-ны өдрийн 08 цаг 30 минутад Хятадын Тянь Вэнь нэгдүгээр хэмээх Ангараг гарагт тандалт хийх аппарат 155 сая км аялж, дэлхийн бөмбөрцгөөс 18 сая км аялж явна гэжээ.

Жан Рүнчяо 18-нд Хятадын Фүжөү хотод болсон 2020 оны Хятадын сансар судлалын чуулганд хэлэхдээ, Тянь Вэнь нэгдүгээр нисэх аппарат нисэх явцдаа дэлхийн бөмбөрцөг болон саран бөмбөрцгийн хослол зургийг авч, анх удаа замаа өөрчилж, ачаагаа шалган байцаах зэрэг ажлыг гүйцэтгэлээ. Өдгөө уг систем хэвийн ажиллаж, аппаратын байдал маш сайн байна гэжээ.

Энэ оны 07-р сарын 23-нд Хятад улс ангараг гарагт тандалт хийх анхны аппаратыг Вэньчаны хөөргөх төвөөс амжилттай хөөргөсөн юм. Тянь Вэнь нэгдүгээр аппарат дэлхийн бөмбөрцөг болон ангараг гардгийн шилжилтийн тойрог замд 07-р сар шахам аялж, 2021 оны 02-р сард ангараг гарагийн татах хүчинд баригдаж, түүний тойрог замд орж, 2020 оны 05-р сард Ангараг гарагт газардах болно. Хэрэв Ангараг гарагт амжилттай газардаж чадвал Хятад улс нэг удааг Ангараг гарагийг тойрох, газардах, эргүүл хайгуул хийх гурван зорилтыг биелүүлсэн анхны орон болох болно.

Ангараг гараг дэлхийн бөмбөрцгөөс 400 сая км зайтай байж, дэлхийн бөмбөрцөг болон саран бөмбөрцгийн зайнаас 1000 дахин хол байдаг юм. 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл