Хятадын маш олон гэр бүлтэй 6 дугаар сар нарийн холбоотой байдгийн учир нь жилд ганц удаа болдог элсэлтийн шалгалттай салшгүй холбоотой аж. Элсэлтийн шалгалт нь үе үеийнхний өнгөрүүлж ирсэн, олон олон сурагчдын хувь заяаг өөрчлөх чухал ач холбогдолтой цаг мөч юм. Бидний хувьд элсэлтийн шалгалт анхаарлын төвд байсаар байна. Гэвч улс орон бүрийн боловсролын хөгжлийн түвшин болон боловсролын нөөц баялгийн хуваарилалт өөр байдгаас их дээд сургуулийн элсэлтийн механизм ч өөр байдаг. “Нэг шалгалтаар бүгдийг тогтоох”, мөн элсэлтийн ерөнхий шалгалтыг лавлан үзэх улс байхад элсэлтийн шалгалтад оролцохгүйгээр их сургууль элсүүлэх нь ч бий. Ингээд улс орны их дээд сургуулийн элсэлтийн тогтолцоотой хамтдаа танилцъя.
АНУ: “Нэг жилд долоо шалгаж” элсүүлэх бөгөөд шалгалтын агуулга баялаг
АНУ-д зарим 8 дугаар ангийн сурагчид үргэлж SAT шалгалтад оролцож, өөрийгөө сорьдог ажээ.
SAT шалгалт нь жилд долоон удаа болдог бөгөөд шалгалтын агуулгын хувьд математик болон хэл бичиг нь тус бүр гурван хэсэгтэй. Шалгалт нь 3 цагийн хугацаатай үргэлжилдэг байна. Харахад “Элсэлтийн шалгалт”-тай ижилхэн ч SAT шалгалтын агуулга нь ерөнхий боловсролын сурах бичигтэй шууд холбоогүй байдаг аж. Гол нь сурагчдын логик, анализ, магадлах зэрэг талын ур чадварыг шалгадаг. Оюуны чадавхын сэдэв, сонин содон асуултаар дүүрэн байдаг юм байна.
АНУ улс нь их дээд сургуулийн нэгдсэн элсэлтийн шалгалт явуулдаггүй. Гэвч ерөнхий боловсролын сурагчид их дээд сургуульд элсэн ороход “Эрдмийн үнэлгээний шалгалт” буюу (SAT) болон АНУ-ын их сургуулийн үнэлгээний шалгалт буюу (ACT) болно. ACT шалгалт нь нэг төрлийн суралцах хичээлийн шалгалт, мэдэх ёстой мэдлэгээ бүрэн эзэмшихийг шаарддаг нь Хятадын элсэлтийн шалгалттай төстэй.
Австрали: Энгийн үеийн үр дүнг хүндэтгэн үзэх
Австрали нь сурагчдынхаа хоёр жилийн хичээлийн ерөнхий дүн дээр нэг удаагийн орон нутгийн “Австралийн түвшин тогтоох шалгалт”-ын дүнг нэмээд дундаж дүнгээр нь их дээд сургуульд элсүүлдэг бол нэг удаагийн шалгалтын үр дүнгээр их сургуульд элсүүлэхийг стандарт болгодоггүй байна.
Энэ төрлийн элсэлтийн тогтолцоо нь нэг удаагийн шалгалтаар бүх зүйлийг тогтоодоггүй. Сурагчид энгийн үеийн шалгалт болон даалгавраа заавал сайн хийж, энгийн үедээ сул задгай байх, аз сорих байдлаас холуур байдаг. Энэхүү нөхцөл байдал нь тохиолдлын шинж чанараас зайлсхийж, энгийн үеийн хичээл сургалтын чухал чанарыг илт харуулан, сургууль, сурагчид болон ар гэрийнхнийх нь хүндэтгэлийг хүлээсээр байна.
Австралийн ихэнх сурагчид их дээд сургуульд элсэн орохыг тийм ихээр чухалд үздэггүй. Учир нь их сургуульд орсон, ороогүй нь тэдний амьдралын түвшинд тийм ч их нөлөө үзүүлдэггүй байна. Дунд сургуулийн нэг ангийн хоёр хүүхдийн нэг нь их сургуульд орж, нөгөө нь ажлын байранд гарсан бол их сургуульд орсон хүүхэд нь төгсөөд ажилд ороход их сургуульд ороогүй найзаасаа цалин нь бага байдаг. Их сургууль төгссөн ч төгсөөгүй ч ажилгүйдлийн тэтгэмж авдаг бөгөөд одоогийн стандартаар нэг сарын ажилгүйдлийн тэтгэмж нь ойролцоогоор 3–4 мянган юань байдаг ажээ.
Бразил: Элсэлтийн шалгалтыг их дээд сургууль өөрөө тогтооно
Одоогийн Бразилын боловсролын тогтолцоо нь 1968 онд бүрэлдсэн бөгөөд их дээд сургууль нь холбооны, мужийн, хотын болон хувийн гэж тус тус дөрвөн төрөлд хуваагддаг бол өмнөх гурав нь улсын сургууль болно.
Бразилын их дээд сургууль нь тус тусын сургуулийн нөхцөл байдалдаа тулгуурлан оюутан элсүүлэх төлөвлөгөө болон элсэлтийн стандартаа тогтоож, бодиттой шалгах цаг болон хичээлийн төрлийг ч оюутан элсүүлэх их сургуулиуд өөрсдөө тогтоодог. Их дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөх сурагчид заавал суурь боловсрол болон дунд ангийн боловсролын дипломтой байх хэрэгтэй. Шалгалтын бодитой агуулгыг их дээд сургуулиуд болон мэргэжил мэргэжлийн шалгалт өөр байдаг. Холбооны болон мужийн зэргийн улсын их дээд сургуулиуд төлбөргүй боловсрол эзэмшүүлдгээс сурагчид их сонирхдог. Бразилын их дээд сургуулиуд ердөө чөлөөтэй ирж явах сургалтын аргыг хэрэгжүүлж, бүтэн жилийн хичээлийн цаг нь 180 өдөр байдаг байна.
Канад: Элсэлтийн шалгалтгүй
Канадын хувьд “Элсэлтийн шалгалт” гэсэн ойлголт үндсэндээ байдаггүй. Учир нь Канадад энэ төрлийн шалгалт байдаггүй байна. Канадын ерөнхий боловсролын сурагчид их дээд сургуульд сурахад тусгай элсэлтийн шалгалтад ордоггүй. Жил бүрийн 6 дугаар сард Хятадын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид их сургуульд элсэх шалгалтад бэлдээд завгүй байхад, Канадын ерөнхий боловсролын сурагчид аль хэдийнээ их сургуульд элсэн орсон бичгээ хүлээгээд авчихсан байдаг бөгөөд зарим сурагчид хэдэн хэдэн шилдэг их сургуулийн элсэлтийг хүлээн аваад сонголтоо хийж байдаг.
Канадын их дээд сургуулиудаас сурагчид өөрөө сонгох тогтолцоотой байдаг. Канадын холбоо нь тусгай боловсролын менежментийн байгууламж байдаггүй. Боловсролын менежментийг мужуудын Засгийн газар хариуцдаг. Энэ нь Канадын дунд бага сургуулийн боловсролын тогтолцооны зөрөөг бий болгон, Канадын их сургуулиудын орон нутаг бүрийн сурагчдыг элсүүлэн авах шаардлага нь өөр өөр байдаг байна.
Их Британи: “Элсэлтийн шалгалт” ахлах сургуулийн хоёрдугаар ангиас эхэлнэ
Их Британид Ахлах сургуулийн хоёрдугаар ангиас сурагчид ерөнхий боловсролын гэрчилгээний дээд зэрэглэлийн шалгалтад оролцдог. Үүнийг A-LEVEL шалгалт гэдэг. Шалгах хичээлийн төрөл нь Англи хэлний хэлний зүй, уран зохиол, математик, эдийн засаг зэрэг Хятадын элсэлтийн шалгалттай төстэй байдаг. Дээр дурдсан заавал шалгах хичээлээс гадна сурагчдын сонгох хичээлээр шалгалт өгдөг. Шалгалтын дүнг 8 зэрэглэлд хувааж, даруй A, B, C, D, E, F, G буюу хамгийн эцсийн зэрэглэлийн тэг оноог U–ээр илэрхийлдэг. A-LEVEL шалгалтад сайн дүн авч байж сайн их сургуульд элсэх боломжтой. A-LEVEL шалгалт эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө Их Британийн сургуулиуд амарч, сурагчид гэртээ өөрсдөө шалгалтдаа бэлдэх, багш нар нь ч сэдэв гаргах болон давтлага хийдэггүй байна.
Франц: Ахлах сургуулийн ерөнхий шалгалтыг хийнэ
Францын ахлах сургуулийн сурагч их сургуульд ороход эхлээд заавал сургуулийн нэгдсэн ерөнхий боловсролын гэрчилгээтэй байх шаардлагатай. Дараа нь BAC шалгалтад оролцоно. Зарчмын хувьд BAC шалгалтад оролцсон сурагчид их сургуулийн дээд боловсрол эзэмшихээр өргөдөл гаргаж болно. Гэвч анагаахын салбар, шүдний эмч, эм зүйн салбар болон технологийн сургууль зэрэг нь өөр байдаг. Элсэх тоо хязгаартай бөгөөд эдгээр сургууль болон мэргэжил нь сонгон авах дүрмийг хэрэгжүүлэн оюутан элсүүлдэг байна.
Энэтхэг: Өрсөлдөөн цэцэрлэгээс эхэлдэг
Энэтхэгийн элсэлтийн шалгалтын өрсөлдөөн үнэн хэрэгтээ цэцэрлэгээс эхэлдэг. Энэтхэг 12 жилийн ерөнхий боловсролын тогтолцоог хэрэгжүүлж, хэрэв сурагчид сургууль шилжихгүй, сургуулиасаа гарахгүй бол цэцэрлэгээсээ эхлээд 12 жилээ төгстөл нэг сургуульд сурдаг. Тиймээс сайн их сургуульд оруулахын тулд сурагчдын ар гэрийнхэн нь цэцэрлэгээсээ сайн сурч, сайн сургуульд орохыг хүсдэг.
“Нийгмийн шинжлэх ухаан болон эдийн засгийн мэргэжилд суралцвал зөвхөн улсынхаа нэгдсэн шалгалтын оноогоороо их сургуульд элсэн орох бөгөөд бусад шалгалтад ордоггүй. Харин байгалийн шинжлэх ухаан, биологийн мэргэжил эзэмших сурагчид тийм ч хялбархан давааг давдаггүй байна. Мөн инженер, архитектурч, эмч мэргэжлээр сурах хүсэлтэй сурагчид элсэлтийн шалгалтад оролцохоос гадна бас 5 дугаар сарын эхээр болох улсын нэгдсэн инженер, архитектурч, эмчийн шалгалтад оролцож тэнцсэнээр их сургуулийн элсэлтийн шалгалтад оролцох эрхтэй. Энэ нь тэдний хүч оюуныг сорьсон том сорилт болдог бөгөөд үүнийг дагаад эдгээр мэргэжилд зориулсан сургалт бэлтгэлийн газрууд гарч ирсэн байдаг байна.
Өмнөд Солонгос: Элсэлтийн шалгалтын оноог ерөнхий оноонд тооцдоггүй
Өмнөд Солонгосын элсэлтийн шалгалт 11 дүгээр сарын 7-ны өдөр болдог. Нэг өдөрт дөрвөн төрлийн шалгалт болдог. Өглөөний 8 цагаас бүртгүүлж, 8:40 минутаас шалгалт эхэлдэг. Шалгалтын цаг эрт байдгаас тухайн өдөр зам түгжрэхээс сэргийлж засаг захиргааны байгууллага болон аж ахуйн нэгж ажлын цагаа хоёр цаг хойшлуулан, шалгалтад оролцогчдод тулалцаа үзүүлдэг. Тусгай машин сурагчдыг тосож хүргэдэг бол замын цагдаа ч шуурхай ажилладаг байна.
Дөрвөн төрлийн шалгалтад математик, хэл бичиг, гадаад хэл, нийгмийн судалгаа буюу нийгмийн шинжлэх ухааны судлал зэрэг хамаарна. Хэл бичгийн шалгалт 90 минут, математик 100 минут, нийгмийн судалгаа буюу нийгмийн шинжлэх ухааны судлал 120 минут, гадаад хэл 70 минут, гадаад хэл дээр мөн 2 дугаар гадаад хэлний 40 минутын шалгалт нэмдэг байна.
Өмнөд Солонгосын Боловсролын яам 2002 оны эхээр шинэ элсэлтийн шалгалтын дүрмийг хэрэгжүүлсэн. Шинэ дүрмийн хамгийн гол онцлог нь шалгалтын дүнг ерөнхий дүнгээр нь тооцохгүй, хичээл төрлүүдийн оноог тусад нь тооцон, дараа нь хичээл төрлүүдэд тогтсон оноо буюу ерөнхий зэрэглэлээр нь тогтооно.
Кени: Шалгалт 1 сар үргэлжлэх бөгөөд элсэгчдийн тоо цөөн
Кени улсын элсэлтийн шалгалт 10 дугаар сарын сүүлээр зохион байгуулагдах бөгөөд шалгалт нь 11 дүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилж, 22 төрлийн хичээлийн шалгалт өгдөг. Гэвч хичээл болгонд шалгалт өгдөггүй. Заавал сурах хичээлээс гадна сонгон суралцах хичээлээс өөрсдөө сонгон шалгалт өгдөг. Кенийн их сургуульд элсэгчдийн тоо цөөн 200 гаруй мянган сурагч элсэлтийн шалгалтад ороход, ойролцоогоор 10 гаруй мянган сурагч л улсын их сургуульд элсэн ордог байна.
Япон: Элсэлтийн шалгалт нь үнэт зүйл
Уламжлалт зүүн Азийн улсуудын “Элсэлтийн шалгалт”-ын ухагдахуун нь зөрөөтэй ч ахлах сургуулиудын соёлын түвшин ижилхэн байдаг. Японы “Зөвхөн боловсрол дээрх” нийгэм, хувь хүний нийгмийн байр суурь, тушаал ахих, хүндэтгэх хэм хэмжээ нь бүгд л боловсролын түвшин болон сайн их сургуульд сурсан эсэхээс шалтгаалдаг. Тиймээс Японы элсэлтийн шалгалт нь Япон залуучуудын хувь заяанд эргэлт гаргах чухал алхам болдог бөгөөд нэг шалгалтаар насны үйл хэргээ тогтооно. Японы алдартай их сургуулиудад элсэн ороход хялбар биш.
Японы сурагчдыг гурван төрөлд хуваадаг. Нэг. Дөнгөж төгсөх гэж байгаа ахлах сургуулийн сурагч. Хоёр. Дахин давтан сурч байгаа сурагч. Гурав. Их сургуульд орчоод өөрийн хүссэн сургуульдаа орохын тулд дахин шалгалт өгөх оюутан. Эдгээр оюутнууд хүссэн сургуульдаа орохын тулд давтан сурах сургалтад суудаг. Тиймээс Японы энэхүү сургалтын төвүүд нь эртнээсээ алдартай. Мөн эдгээр сургалтын төвүүдийн төлбөр өндөр, нэг л хичээлийн төлбөр нь 150 мянган иен, хэрэв сайн сургуульд давтан сурах юм бол төлбөр нь ойролцоогоор 1 сая иен байдаг аж.
