solongonews
Үндэстний гар урлалаа өвлөн үлдээнэ
2022-03-22 17:41
Үндэстний гар урлалаа өвлөн үлдээнэ.

           Сичуань мужийн Лүжөү хотын Гүлинь хошууны Жяньжөү Мяо үндэстний суурингийн Мяо овогтын гэр бүлийнхэн өвөрмөц батик гар урлал хийн тун завгүй ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд Лүжөү хотын Мяо үндэстний Мяо овгийн гэр бүлийнхний уламжлалт соёлыг илрүүлж, дэмжих ажлыг эрчимжүүлэн, "Мяо овгийн гэр бүлийн цех"-ээр 1000 гаруй хүнийг батик болон хатгамал урлалд сургаж ажиллуулжээ. Батик болон хатгамал урлалыг дотоод, гадаадад онлайн болон оффлайн худалдаагаар борлуулж, нэг хүнд ногдох орлогыг 10 мянга гаруй юаниар нэмэгдүүлсэн нь нутгийн ард иргэдийн орлогоо нэмэгдүүлж, баяжихад тус дэм болсон төдийгүй олон мянган жилийн түүхтэй Мяо овгийн гэр бүлийн өвөрмөц уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлөн үлдээж байгаа юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл