solongonews
Өмнөд ба Зүүн өмнөд Азийн орнуудын үзэсгэлэн худалдаа болно
2017-03-20 20:31
Өмнөд ба Зүүн өмнөд Азийн орнуудын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.

Хятадын Юнь Нань мужийн Күнь Мин хотод Өмнөд ба Зүүн өмнөд Азийн орнуудын үзэсгэлэн худалдаа хөрөнгө оруулалт худалдааны семинар 6 дугаар сарын 12-ноос 18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 3 дугаар сарын 20-нд тус семинарыг зохион байгуулагчдын зүгээс Бээжинд танилцуулга хийсэн байна.

Зохион байгуулагчдын танилцуулснаар энэ удаагийн семинар "Хамтдаа шинэ боломж, шинэ хөгжлийг хайя" уриан дор болох ба Өмнөд, Зүүн өмнөд Азийн орнуудын худалдаа үзэсгэлэн, Хятад хийгээд Өмнөд, Зүүн өмнөд Азийн орнууд хоорондын хамтын ажиллагааг урагшлуулах семинарыг гол болгож, олон талт гадаад харилцаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, нийгэм соёлын солилцооны чухал индрийн үүргийг гүйцэд харуулахаар хичээж, Хятад хийгээд Өмнөд, Зүүн өмнөд Азийн орнууд бодлогоороо холбогдох, дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох, шуурхай худалдаа солилцоо, хөрөнгө мөнгөний уялдаа холбоо, иргэд хоорондын харилцаа холбоо зэргийг гүнзгийрүүлж, "Нэг бүс нэг зам" дагуух орнууд болон бүс нутаг хамтдаа худалдаа эрхлэх, хамтдаа байгуулах, хамтдаа хуваалцан, хамтран ажиллах зэргийг хүчтэй урагшлуулах юм байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл