solongonews
Хятад улсад 5G суурин станцын тоо 1 саяыг давна
2021-09-01 10:46
Хятад улсад 5G суурин станцын тоо 1 саяыг давах гэж байна.

Наймдугаар сарын 31-нд Бээжинд болсон Дэлхийн 5G бага хурал дээр Хятадын аж үйлдвэр мэдээллийн яамны ажилтан мэдэгдэхдээ "Хятад улсын 5G терминалын холболтын тоо бараг 400 саяд хүрч, 5G суурин станцын тоо 1 саяыг давах гэж байна" гэв.

Хятадын Аж үйлдвэр мэдээллийн яамны сайд Шяо Ячин хэлэхдээ "Хятадад 5G-г арилжааны зориулалтаар ашиглаад хоёр жил гаруй болж байгаа хугацаанд 993 мянган 5G суурин станцыг  байгуулан ашиглаж, Хятадын мужийн зэрэглэлийн хот, 95% гаруй сянь суурин, сум дүүргийн 35 хувийг хамарч, 5G гар утасны терминалын холболтын тоо 392 саяыг давсан" гэжээ.

Хятад улсын 5G терминалын холболтын тоо бүх дэлхийн 80 гаруй хувийг эзэлж байна. Хэрэглэгчдийн тоогоор авч үзвэл энэ оны эхний хагаст China Mobile-ийн 5G багцын хэрэглэгчдийн тоо 251 сая болж, нэвтрэлтийн түвшин 26.5 хувьд хүрсэн байна. China Telecom-ын 5G багцын хэрэглэгчдийн тоо 131 сая болж, нэвтрэлтийн түвшин 36.2 хувьд хүрчээ. China Unicom-ын 5G багцын хэрэглэгчдийн тоо 113 сая болж, нэвтрэлтийн түвшин 37 хувьд хүрсэн байна. Мэргэжилтэн тэмдэглэхдээ "Одоогийн байдлаар Хятад улсын 5G сүлжээний бүтээн байгуулалтын ажил өргөн цар хүрээтэй явагдаж байна. 1.4 тэрбум хүн амаар тооцоолон бодвол 2023 оны эцэс гэхэд 5G суурин станцын тоо 2.5 сая гаруйд хүрнэ. Тиймээс ойрын 2-3 жилд Хятад улсын 5G сүлжээний бүтээн байгуулалт үргэлжлэн хөгжих болно" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл