solongonews
Өвөр Монголын монгол хошин шогийн II наадмын шагнал гардуулах ёслол
2019-05-21 21:27
Өвөр Монголын монгол хошин шогийн хоёр дахь удаагийн наадмын шагнал гардуулах ёслол

         Өвөр Монголын Хоёр дахь удаагийн Монгол хошин шогийн наадмын шагнал гардуулах ёслол болон хошин шогийн уран бүтээлчдийн Улаан хивсний ёслол 05-р сарын 20-ны үдэш Хөххотноо боллоо.

        Хоёр өдрийн турш үргэлжилсэн энэхүү удаагийн наадамд нийт 23 уран бүтээл бүртгүүлсэн ба 17 бүтээлийг нь тайзнаа тоглож уралдсан байна.

        Үдэшлэгт Өвөр Монголын нэрт ахмад жүжигчин Оюунсан, Өргөн, Доржжав, нэрт кино найруулагч Л.Хасбаяр нарын ахмад уран бүтээлчид морилон саатсан юм. Түүнчлэн Үлгэр монгол жүжгийн бүлгэм, Ананд, Цовоо банди, Бушуу туулай зэрэг олон хамтлаг, жүжигчид, мөн аймаг хошууны Улаанмөчирийнхэн уран бүтээлээрээ оролцсон юм. Ийнхүү Өвөр Монгол орны өнцөг булан бүрийн хошин урлагийн жүжигчид оролцсон дэлгэр сайхан наадам боллоо.  

         Эцсийн шалгаруулалтаар Ёслолын дээд шагнал болох Шагдар цомын эзнээр Шилийнгол аймгийн Сөнид Зүүн хошууны Улаанмөчирийн “Өвөөгийн үлгэр” нэртэй бүтээл шалгарч, шилдэг найруулагчийн шагналд Сөнид Зүүн хошууны Улаанмөчирийн найруулагч Баянцэнгэл шалгарав. Хамгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Бушуу туулай” хамтлагийн жүжигчин Сүүнхайр, Хамгийн шилдэг эмэгтэй жүжигчнээр Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн жүжигчин Толь, Шинэ жүжигчний шагналд Баянхүү, Сумъяа нар тус тус шалгарлаа.   

         Дашрамд дурдахад, анхдугаар удаагийн Өвөр Монголын монгол хошин шогийн наадам 2016 онд зохиогдож байсан юм.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл