Бүсгүй хүн бүрт байх ёстой гоёлууд
2015-12-28 18:21
Бүсгүй хүн бүрт байх ёстой гоёлуудыг та хэр сайн мэдэх вэ? Миний бодлоор танд ихэнхи нь байгаа гэж бодож байна.
1. Сувдан ээмэг

Сувд бол хамгийн классик гоёлд ордог. Та түүнийг ихэнхи албан ёсны хувцасны дээр зүүхэд тохиромжтой.
2. Нарны шил

Миний бодлоор эмэгтэй хүн бүр өөртөө час сайхан зохисон 2 шилтэй байх ёстой гэж боддог.
3. Бугуйн цаг

Хүн бүхэнд сайн, сайхан, чанартай бугуйн цаг байх ёстой. Дангаар нь зүүсэн ч сайхан, эсвэл бугуйвчтай хослуулж зүүхэд тохиромжтой цаг аваарай. Алтлаг өнгийг саарал өнгийн бугуйвчтай хэзээ ч битгий хослуулаарай.
4. Үдэшлэгний жижиг цүнх

Үдэшлэгт барьж болохоор жижиг чамин цүнх заавалчгүй хэрэгтэй.
5. Бугуйвч

Одоо зуны улирал ирж байхад гарын бугуйгаа чамин бугуйвчаар чимээрэй. Алтлаг, мөнгөлөг, шигтгээтэй гэх мэт маш олон төрөл байдаг. Хамгийн гол нь хувцас, стильдээ тохируулж зүүх хэрэгтэй.
6. “Балерина”

Хүмүүс шаахай ч гэж ярих нь элбэг байдаг. Би балеринад дуртай, пүүз өмссөнтэй адил хөлөнд их эвтэйхэн байдаг. Зөвхөн балерина гэлтгүй бууз ч мөн байх хэрэгтэй.
7. Том бөгж

Мэдээж танд гоёх өдөр буюу баяр ёслолын өдөр ирж л таараа. Энэ үеэр хуруу хоосон байх онцгүй харагддаг. Тиймээс чамин том бөгж танд байх ёстой.
Дэлгэрэнгүйг та доорх зурган дээр дарж мэдэх боломжтой
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

