Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас сэтгүүлчийн мэдээлснээс үзвэл, олон газар өөрийн онцлогтой аж үйлдвэрийн давуу талаа бүрэн ашиглаж, жижиг дунд үйлдвэрийн кластеруудыг хөгжүүлэх ажлыг түргэтгэж байна. Одоогоор, кластерийн градиентын системийг бий болгож эхэлж байна.
Сүүлийн үеийн статистик мэдээнээс харвал, Хятадын жижиг, дунд үйлдвэрийн өвөрмөц онцлог шинж чанартай 100 кластерын эхний бүлэгт 31 мянган ААН суурьшиж, үйлдвэрлэлийн хэмжээ жилд 2.5 их наяд юаньд хүрч, жилийн дундаж өсөлт 19.2 хувьд хүрсэн байна. Кластер дэх боловсруулах аж үйлдвэрийн 73 хувь нь тэргүүний компани болж, 474 аж ахуйнинэгж нь төрөлжсөн болон тусгай шинэ компани болж, мөн 24.8 хувийг шилдэг жижиг дунд үйлдвэрүүд эзэлж байна. Кластерийн градиентын бойжилтын систем бий болж эхлэн, бүхэл бүтэн аж үйлдвэрийн гинжин хэлхээний давуу тал сайжирсаар байна.
