Нэг. Зохион байгуулагч
ӨМӨЗО-ы Худалдааны танхим
Хоёр. Гол сэдэв
Нээлттэй, Хамтын ажиллагаа, Хөрөнгө оруулалт, Худалдаа.
Энэхүү хурал илүү нээлттэй, өргөн цар хүрээтэй болох ба Макао, Монгол, Хятад, Оросын хил дамнасан хамтын ажиллагаа, аж ахуйн салбарын уялдаа, бизнесийн боломжийн талаар хэлэлцүүлэг хийх, Португал хэлтэй улс, орнуудын хүнсний бүтээгдэхүүн, архины бүтээгдэхүүн, орчин үеийн үйлчилгээний салбар болон эдийн засгийн салбарын талаар хэлэлцүүлэг хийх, Монгол, Хятад, Орос болон бусад улс, орнуудын нэртэй эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын албан тушаалтнууд болон бизнес эрхлэгчдийг урьж оролцуулах бөгөөд хамтын ажиллагааны төслийг хэлэлцэн батлах, ӨМӨЗО, Макао хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэн худалдаа, бизнесийн боломжийн талаар хэлэлцэх.
Гурав. Хугацаа, байршил
Хугацаа: 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 16:30-19:00 цагт
Байршил: “Shangri-La” зочид буудлын 3 давхарт "Ханжөү" танхим
Дөрөв. Хуралд оролцох зочид, төлөөлөгчид
БНХАУ-ын Макао дахь харилцаа холбооны алба, Макаогийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих газар, ӨМӨЗО-ы Худалдааны танхим, Макаогийн худалдааны томоохон нийгэмлэгүүд, Улс дамнасан корпорациуд, томоохон аж ахуйн нэгжийн бизнес эрхлэгчид, ӨМӨЗО-ны болон гадаадын томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцоно.
Тав. Гол үйл ажиллагаа
Макаогийн Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих газрын дарга, ӨМӨЗО-ы Худалдааны танхимын дарга үг хэлнэ.
Макаогийн Худалдааг дэмжих төвийн ахлах захирал, "Хятад–Португал хэлтэй улс орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ба боловсон хүчний мэдээллийн сүлжээ"-ний талаар танилцуулна. Салбар хоорондын хэлэлцээр хийнэ. Хүлээн авалт.
Зургаа. Холбоо барих
Харилцах утас: Жан Юй 13947122866
Кан Ли 18547138122
