solongonews
“Тал нутгийн дөрвөн улирал ” уран зургийн үзэсгэлэн Бээжинд боллоо
2019-07-01 11:20
“Тал нутгийн дөрвөн улирал ” уран зургийн үзэсгэлэн Бээжинд боллоо.

    Хятад улсын Уран зураачдын нийгэмлэг, ӨМӨЗО-ы суртал ухуулгын газар, ӨМӨЗО-ны Утга урлагийнхны холбооноос зохион байгуулсан БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан “Тал нутгийн дөрвөн улирал, үзэсгэлэнт сайхан умард хил” сэдэвт уран зургийн бүтээлийн үзэсгэлэн сүүлийн өдрүүдэд Хятад улсын уран зургийн ордонд болсон байна. Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 140 гаруй шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлэв. Энэ нь ӨМӨЗО-ноос шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг угтах бэлгийн нэгэн төрөл зүйл юм байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл