solongonews
Хүүхдийн хүмүүжилд анхаар
2015-12-28 18:21
Сүүлийн жилүүдэд гадны сөрөг соёл ихээр нэвтэрч, хүүхэд залуучуудын зан, ёс суртахуунд ихээр нөлөөлөх болсон. Мөн наснаасаа илүү овортой харагдах өсвөр үе, хүүхдүүд нэмэгдэх болсон. Энэ үед эцэг эхчүүд өөрийн хүүхэддээ анхаарал хандуулж, тэдний сэтгэл зүйг хүүхдийг хүүхдээр нь үлдээх шаардлагатай.
 
Хязгаар тогтоо
Хүүхдийг хэт их эрхлүүлэх, уурлаж хандах нь зан байдалд нөлөөлдөг. Иймээс тэдэнд эелдэгээр хязгаарыг тогтоож, зөв буруу хоёрыг ялгах ухаанд суралцуулах хэрэгтэй.
 
Хувцаслах хэв маягт анхаар
Хүүхдийнхээ хувцас, эд хэрэглэлд анхаарлаа хандуул. Тэдэнд задгай, бариун хувцас бүү өмсүүл. Хүүхдийн хүмүүжил, байр суурь, ар гэрийн байдал гадна төрхөөс шалтгаална.
 
Үлгэр жишээ бай
Хүүхдийн ээж болон гэр бүлийн гишүүд бүгд үлгэр жишээ байж хүүхдийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх хэрэгтэй. Үйл хөдлөл, үг хэл, гадаад байдал, дотоод сэтгэлээр хүүхдэд үлгэр дуурайлал үзүүл. Тэд хэлж биш харж сурах болно.
 
Ярилцах хэрэгтэй.
Хүүхдэд ойлгуулахдаа үглэж, яншихдаа биш бодит нөхцөл байдалд ойлгуулах хэрэгтэй. Иймээс сургамжлан захих хэрэгтэй.
 
Зөв зан байдлыг хүүхдэдээ тогтоо
Хүүхдийн ааш, сэтгэл зүйд олон зүйл нөлөөлж өөрчилж байдаг. Иймдээ ч аль болох тэдний аашийг эвдэлгүй, сонсож, ойлгох, асуудал үүсвэл эерэгээр хамтдаа шийдэх хэрэгтэй.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл