Эрээн хотын “Гэрэлт-Од” сумын наадамд Монгол Улсын бөх зодоглолоо
2017-05-12 22:10
“Миний залуу нас миний хүсэл” сэдэвт 5 дугаар сарын 4-ний өдрийн Залуучуудын баярт зориулсан Эрээн хотын “Гэрэлт-Од” сумын наадам 5 дугаар сарын 8-ны өдөр Сайн-Ус багт боллоо.

Уг наадам нь хаврын их ажлын цагаар малчин түмний алжаал ядаргааг тайлахын зэрэгцээ 5 дугаар сарын 1-ний өдрийн Дэлхийн хөдөлмөрчдийн баяр, 5 дугаар сарын 4-ний Залуучуудын баярыг тэмдэглэхээр гол агуулгаа болгон жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай юм. Энэ жилийн наадамд Монгол Улсын Дорноговь аймгийн заан цолтой хоёр бөх зодоглосноор наадамчин түмнийг баясгасан билээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын мэдээ
Дэлгэрэнгүй үзэх
