solongonews
Үйлчилгээний худалдааны инновацийн хөгжлийн туршилтын цэгийн ажил эрчтэй урагшилж байна
2018-06-20 20:30
Үйлчилгээний худалдааны инновацийн хөгжлийн туршилтын цэгийн ажил эрчтэй урагшилж байна.

Хятадын Төрийн зөвлөл “Үйлчилгээний худалдааны инновацийн хөгжлийн туршилтын цэгийн ажлыг гүнзгийрүүлэх ерөнхий төсөл”-ийг саяхан албан ёсоор баталсан юм. Тус төсөл Бээжин, Тяньжин, Шанхай, Хэбэй мужийн Шюн-Ань шинэ бүс зэрэг муж, хот, бүс нутгийн үйлчилгээний худалдааны инновацийн хөгжлийн туршилтын цэгийн ажлыг гүнзгийрүүлэхийг батлан зөвшөөрсөн юм. Хятадын Худалдааны яамны Үйлчилгээний худалдааны газрын дарга Шянь Гүө-И хэлэхдээ: Үйлчилгээний худалдааны инновацийн хөгжлийн туршилтын цэгийн ажлыг эрчимжүүлэх нь гадаадад нээлттэй байдлыг өргөтгөж, бодлогын системийг сайжруулах ажлыг төвлөрүүлнэ. Энэ нь Хятадын нээлттэй хэлбэрийн эдийн засгийн өрсөлдөх хүчний шинэ давуу талыг дээшлүүлэхэд ашигтай юм гэжээ.

Тус төслөөр, энэ 07-р сарын 1-нээс 2020 оны 06-р сарын 30 хүртэл Бээжин, Тяньжин, Шанхай, Хайнань, Шэньжэнь, Хэбэй мужийн Шюн-Ань шинэ бүс, Чүнчиний Лянжян шинэ бүс зэрэг 17 муж, хот, бүс нутгийн үйлчилгээний худалдааны инновацийн хөгжлийн туршилтын цэгийн ажлыг эрчимжүүлэх юм. Туршилтын цэгийн ажлын хугацаа 2 жил байна. Энэ талаар Шянь Гүө-И хэлэхдээ: “Одоогоор хөгжингүй эдийн засгийн цогцын өрсөлдөх давуу тал нь улам бүр үйлчилгээний салбар луу өргөжин тэлж байгаа бөгөөд үйлчилгээний худалдааны бүхий л худалдаанд эзлэх жин улам нэмэгдэж байна. Хятад улсын байдлаас үзвэл, эдийн засгийн даяарчлалын үйл явц хөгжихийн хэрээр, үйлчилгээний худалдаа нь Хятадын гадаад худалдаа, цаашлаад Хятадын дэлхий дахины өртгийн гинжин хэлхээн дэх байр суурь ч улам чухал болж, үйлчилгээний худалдааны цар хэмжээ дэлхийд 2 дугаарт орж байна. Ерөнхийд нь авч үзвэл Хятадын үйлчилгээний худалдаа арай орой эхэлсэн болохоор суурь муу, туршлага бага байна. Иймээс үйлчилгээний худалдааны чанар, бүтэц, үр ашгийг боловсронгуй болгох шаардлагатай” гэжээ.

2016 оны 02-р сард Төрийн зөвлөлөөс Тяньжинь, Шанхай зэрэг 15 муж, хот, бүс нутагт үйлчилгээний худалдааны хөгжлийн туршилтын бүс байгуулахыг батлан зөвшөөрсөн юм. Шянь Гүө-И хэлэхдээ: 2 жилийн туршилтын явцад 29 янзын туршлага хуримтлуулсныг одоо үндэсний хэмжээнд дэлгэрүүлж байна. Туршилтын бүсийн үйлчилгээний экспорт импортын өсөлт бүх улсын дундаж түвшнээс өндөр байлаа. Мөн эдгээр туршилтын бүсийн дайчлалттайгаар бүх Хятадын үйлчилгээний экспорт түргэн нэмэгдсэн юм. Тоо баримтаас үзвэл, 2017 онд Хятадын үйлчилгээний экспорт 2016 оныхоос 8.9 хувиар нэмэгдсэн нь 2012 оноос хойш хамгийн түргэн өссөн үзүүлэлт юм.

“Үйлчилгээний худалдааны шинэ хөгжлийг гүнзгийрүүлэх туршилтын бүсийн төсөл”-д удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, гадаадад нээлттэй байдлаа өргөтгөх, хялбарчлах түвшнээ дээшлүүлэх, бодлого, тоо бүртгэлийн системийг боловсронгуй болгох, хяналт удирдлагын шинэ загвар хэрэгжүүлэх зэргийг хамарчээ. Шянь Гүө-И хэлсэн үгэндээ: “Тухайлбал, банк санхүүгийн хувьд, гадаадын худалдаачдын хөрөнгийн банк, Хятадын гадаадтай хөрөнгө хоршсон банк, гадаадын банкны салбар банк ажлаа эхлүүлэхдээ, юаниар үйл ажиллагаа явуулах өргөдөл гаргах хэрэгтэй. Энэ бол бодлогын том нээлт юм. Нэмж хэлэхэд, гадаадын зах зээлд хандсан гадаад дахь дуудлагын төвүүд гадаад хөрөнгө хувьцааны хязгаар тавихгүй байх зэрэг 6 санал дэвшүүлсэн юм. Үүнээс гадна, визийн үйлчилгээг хялбарчлах, хувийн унаагаар хил дамнан жуулчлах, төслийн лавлагаа үйлчилгээ, хуулийн үйлчилгээ зэрэг талаар нээлттэй шинэ арга хэмжээ авч, хэрэгжүүлэх юм” гэжээ.

Хятад улс хилээр шалган нэвтрүүлэх хяналт удирдлагын механизм, арга хэлбэрээ шинэчлэн, аж ахуйн нэгжүүдэд илүү таатай нөхцөл бүрдүүлж, туршин ажиллуулах замаар хил дамнан тооцоо хийх, улс орнуудад очиж үйлчилгээ үзүүлэх хэлбэрт шилжинэ. Жишээ нь хилээр визгүй зорчих тогтолцоо, мэргэжлийн боловсон хүчний солилцооны механизмыг сайжруулах зэрэг болно.

Туршилтын бодлогын хувьд, Хятад улс үйлчилгээний экспортын татварыг чөлөөлж, шаардлага хангасан нөхцөлд татвараас бүрмөсөн чөлөөлнө. Шянь Гөү-И хэлэхдээ: Үндэсний хэмжээний системтэй, тогтолцоотой, бүрэн хамарсан үйлчилгээ худалдааны бодлогын систем байгуулахыг зорьж, Хятад улс банк санхүү, татвар, экспортын зээлийн даатгал, экспортын зээл, гадаад валют, олон улсын зах зээлийн өргөтгөл, таатай нөхцөл бүрдүүлэх зэрэг талаар үндэсний болон орон нутгийн зэрэглэлийн бодлого, шинэчлэлийн үүрэг хүлээх тухай дурдсан гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын төв засгийн албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл