solongonews
Буухиа хүргэлтийн салбар бүхэлдээ тогтворжиж, сэргэх хандлагатай байна
2023-05-06 16:35
Улсын шуудангийн товчооны хяналтын тоо баримтаас харахад энэ оны тавдугаар сарын 04-ний байдлаар бүх Хятадын буухиа худалдааны хэмжээ 40 тэрбумд хүрч, 2019 оныхоос 128 хоног эрт, 2022 оныхоос 24 хоногоор эртэлсэн байна

   Энэ он гарснаас хойш буухиа хүргэлтийн салбар бүхэлдээ тогтворжиж, сэргэх хандлагатай болж, бизнесийн салбарын өсөлтийн хурд сар сараар хурдассаар байж, дөрвөн сарын хугаацанд 40 тэрбум ширхэгийг гүйцээв. Энэ нь Хятадын хэрэглэгчдийн итгэл бэхжиж, эдийн засаг сайжирч байгаа эерэг дохио болж байна.

Энэ жилийн "5.1"-ний баяраар улсын хэмжээнд 4 сая шуудан зөөгч нар албан тушаалаа наажээ. Улсын хэмжээнд нийт 1.496 тэрбум буухиа илгээмж хүлээн авсан нь 2019 оны "5.1"-ний баярын өдрийн дундаж хэмжээнээс 119.6 хувиар өсч, өнгөрсөн жилийн "5.1"-ний баярын үеийхээс 11.64 хувиар өссөн байна. Мөн 1.599 тэрбум буухиа илгээмж хүргэгдсэн нь өдрийн дундаж хүргэлтийн хэмжээ 2019 оны "5.1"-ний баярын өдрөөс 144.59 хувиар өссөн мөртөө өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.78 хувиар өссөн юм.

Мэдээлэлд дурдсанаар хэрэглээг дэмжих, эргэлтийг жигдрүүлэх цуврал бодлогыг хэрэгжүүлснээр буухиа хүргэлтийн салбар нь орон нутгийн онцлогтой үйлдвэрүүдтэй нягт уялдаатай болж, үйлдвэрлэлд үйлчлэх, хэрэглээг дэмжих, эргэлтийг жигд явуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Илүү өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, орон нутгийн онцлог шинж чанартай бүтээгдэхүүнийг буухиа сүлжээгээр дамжуулан улс орны өнцөг булан бүрт түргэн шуурхай хүргэх боломжтой.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл