solongonews
Сингапурын ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв
2021-08-09 17:16
Сингапурын ерөнхийлөгчид баярын цахилгаан илгээв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 08-р сарын 09-нд Сингапурын ерөнхийлөгч Халимад баярын цахилгаан илгээж, Бүгд Найрамдах Сингапур Улс байгуулагдсаны 56 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа:

Улс байгуулагдсан 56 жилийн турш Сингапурын ард түмэн урагшаа тэмүүлж, шинийг эрэлхийлэн, улс орны бүтээн байгуулалт, эдийн засаг болон нийгмийн хөгжилд асар их амжилт гаргасан юм. Цар тахлын нөхцөл байдалд Хятад, Сингапур халдварын эсрэг хамтдаа тэмцэж, хамтын хөгжлийг эрэлхийлж, цаг үетэй зэрэгцэн хоёр орны хамтын ажиллагааг өндөр түвшинд урагшлуулж байгаа нь ирээдүйд чиглэсэн, стратегийн болон үлгэр жишээ үзүүлэх хоёр орны харилцааг дахин харуулж чадлаа. Миний бие Хятад, Сингапурын харилцааны хөгжилд маш их анхаарал хандуулдаг, цаашид тантай хамт хүчин зүтгэж, хоёр орны харилцааг шинэ шатанд ахиулан, хоёр орны иргэдэд үр өгөөжийг хүртээхэд бэлэн байна гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл