Хятад, Монголын бодибилдингийн нөхөрсөг тэмцээн боллоо
2018-06-11 22:07
Хятад, Монголын хоёр дахь удаагийн бодибилдингийн нөхөрсөг тэмцээн боллоо.
Хятад, Монголын хоёр дахь удаагийн бодибилдингийн нөхөрсөг тэмцээн 06 дугаар сарын 09-ний үдэш Хөххотноо болж өнгөрлөө.

“Нөхөрлөл”-өөр гол сэдэв болгосон 2018 хоёр дахь удаагийн Хятад, Монголын бодибилдингийн тэмцээнд Хятад, Монгол хоёр улсын 20-иод их дээд сургуулийн 40-өөд оюутан оролцон өрсөлдсөн байна. Хятад улсын дотоодоос Тяньжинь, Шаньши, Чиндао, Шанхай хотын болон Өвөр Монголын Их Сургуулийн оюутнууд идэвхтэй оролцсон байна.

Эрэгтэй ангилалд Монгол Улсын оюутан Мөнх-Од, эмэгтэй ангилалд Монгол Улсын оюутан Учрал нар тэргүүлсэн байна.


Энэхүү тэмцээнийг Өвөр Монголын Чийрэг олон улсын спорт соёлын хөгжлийн компаниас санаачлан зохион байгуулжээ.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх
