4. Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх бодлогыг гүнзгий хэрэгжүүлнэ
Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн хөгжлийг илүү чухалчлахыг баримтлан, хөдөө орон нутгийн орчин үеийн хөгжлийг дэмжинэ.
Хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэх
Орчин үеийн мал аж ахуйг хөгжүүлж, сүүний үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжин, махны чиглэлийн үхэр, махны чиглэлийн хонины аж үйлдвэрийг өргөтгөж, малын өвчин хижгээс урьдчилан сэргийлэх чадварыг сайжруулах
Хөдөө орон нутгийн иргэдийн оршин суух орчин нөхцөлийг сайжруулах гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх
Хөдөө орон нутгийн менежментийн үндсэн тогтолцоог боловсронгуй болгож, нутаг бэлчээрийг хуваарилах систем болон хамтын хөрөнгийн эрхийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх
Усны хамгааллын төслүүдийг "Цоор голын усыг Ляо голд татах", Хатан голын үерээс сэргийлэх бүс, Дзн Тай Зи усан цөөрөм зэрэг усан ашиглалтын төслүүдийн барилгын ажлыг хурдасгах
5. Чухал салбаруудын шинэчлэлийг гүнзгийрүүлнэ
Засгийн эрхийг суллах, суллах болон удирдахыг уялдуулах, үйлчилгээг сайжруулах агуулга бүхий "Суллах, удирдах, үйлчлэх"шинэчлэлийг ахиулах
Зах зээлийн хяналт шалгалт зэрэг салбарын засаг захиргаа, хууль сахиулах байгууллагуудын шинэчлэлийг бүрэн хэмжээнд гүнзгийрүүлэн, засаг захиргааны шийтгэлүүдийг цэгцлэн стандартчилах
Төрийн хөрөнгө оруулалттай, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шинэчлэлийг хурдасгаж, төрийн өмчит хөрөнгийг хүчирхэг, шилдэг, өргөн цар хүрээнд хөгжүүлэн, аж ахуйн нэгжүүдийг удирддаг байсан бол хөрөнгийг удирддаг болгох
Татвар, хөрөнгө оруулалт болон хөрөнгө нийлүүлэх тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлэх
Санхүүгийн үйлчилгээний системийг сайжруулах
