“BDS” навигацийн системийн 47, 48 дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2019-09-25 10:32
“BDS” навигацийн системийн 47, 48 дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.
БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сы Чуань мужийн Ши Чан хиймэл дагуул хөөргөх төвөөс “Beidou” навигацийн системийн хоёр хиймэл дагуулыг тээсэн “Long March-3B” пуужинг 23-ны өдрийн өглөө хөөргөсөн байна.
Тус хиймэл дагуулууд нь “BDS” навигацийн системийн 47, 48 дахь хиймэл дагуул болох бол “Long March” цувралын пуужингууд 312 дахь удаагаа хөөрч буй нь энэ аж.
Шинэ хиймэл дагуулууд бусад хиймэл дагуулын хамт системийнхээ хамрах хүрээ, байршлын нарийвчлалыг сайжруулахаар ажиллах юм.
Хиймэл дагуул болон тээгч пуужинг Хятадын Сансрын технологийн академи, Агаар сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын мэргэжилтнүүд хөгжүүлсэн байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
