Нэгдүгээр сарын 05-нд Бээжин хотноо ХКН-ын Төв хорооны хөдөө тосгоны ажлыг удирдах хэсгийн албаны орлогч дарга Ү Хуняо хэлэхдээ, Хятад улс хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлж, боловсон хүчнийг бэлтгэн хүмүүжүүлэн, хүн хүчний нөөцийг хөгжүүлэх ажлыг тэргүүн байранд тавьж байна. Хойшид ажил мэргэжлийн тариачдын тогтолцоог бүх талаар байгуулж, хөдөө тосгоны ажил мэргэжлийн чадварлаг хүчний эгнээний байгуулалтыг эрчимжүүлэх болно гэжээ.
Тэрээр мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулахдаа, Хятадын сүүлийн үе нийтэлсэн “Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх тухай ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн санал”-д боловсон хүчний талаар бодит байршуулалт хийсэн юм. Нэг. Шинэ хэлбэрийн тариачдыг бэлтгэн хүмүүжүүлэхээ эрчимжүүлж, хөдөө аж ахуйн мэргэжлийн менежерүүд, брокер, хөдөө аж ахуйн гар урчууд, соёлын мэргэжилтнүүд, биет бус өвийг залгамжлагч нарыг бэлтгэн хүмүүжүүлнэ. Хоёр. Их дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн мэргэжлийн болон техникийн ажилтнуудыг хөдөө тосгон, аж ахуйн нэгжид очуулан, шинэ ажил төрөл эрхлэх тогтолцоог бүх талаар байгуулна гэжээ.
Үүнээс гадна үр ашигтай урамшууллын механизмыг бий болгож, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаач, чадварлаг боловсон хүчнийг хөдөө орон нутагт очуулан, сайн дурын болон хөрөнгө оруулалт хийхийг дэмжинэ гэжээ. Рэнчинсоо
