solongonews
Huawei Apple-ийг ардаа хийв
2018-08-06 20:26
Хятадын ”Huawei” компани гурван сарын дотор 54,2 сая ухаалаг утас худалдсан байна.


Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгчид дэлхийн томоохон брэндүүдтэй амжилттай өрсөлдөж чадна гэдгээ нотлон харуулсаар байна. 

Энэ оны хоёрдугаар улиралд Хятадын "Huawei" компани гурван сарын дотор 54,2 сая ухаалаг утас худалдаж чадсанаар Америкийн "Apple" компанийг чансааны гуравдугаарт шахаж чадсан аж. 

"Apple" хоёрдугаар улиралд ердөө 41,3 сая ухаалаг утас борлуулжээ. Ухаалаг гар утасны борлуулалтаар Солонгосын Samsung компани тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тэд энэ оны хоёрдугаар улиралд 71,5 сая ухаалаг гар утас борлуулжээ.

Дөрөв болон тавдугаарт Хятадын "MI", "Oppo" компаниуд тус тус оров. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : http://tech.ifeng.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл