Жүжигчин Эмма Уатсон өвөрмөц аргаар ном уншихыг уриаллаа
2016-11-09 11:43
“Харри Поттер” киноны шилдэг сурагч Хармонигийн дүрээр олонд танигдсан жүжигчин Эмма Уатсонг Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч хийгээд НҮБ-н сайн санааны элч гэдгийг уншигч та мэдэх биз ээ.
Тэрбээр урлаг, уран бүтээлийнхээ хажуугаар нийгэмд залуу үеийнхэнд хандсан олон үйл ажиллагаа явуулдаг нийгмийн идэвхтэй нэгэн.
Эмма өөрийн хамгийн хайртай зохиолч Маяа Анжелоугийн “Ээж, би, ээж” нэртэй 100 ширхэг номыг Лондонгийн метроны буудалд нуужээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийнх нь гарын үсэг бүхий номнуудыг олоорой хэмээн инстаграм хуудсандаа бичсэн бөгөөд олон хүний талархлыг хүлээгээд байна. Хамгийн их хөл хөдөлгөөнтэй метроны буудалд ном нуусан нь хүмүүсийг ном уншихыг уриалсан тун өвөрмөц уриалга байж чадлаа.

Жүжигчин бүсгүй хамгийн сүүлд "Beauty and the beast" кинонд тоглосон
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.sina.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх
