Энэхүү хурлыг Монгол Улсад суугаа Хятад улсын Хармөрөн мужийн худалдаачдын эвлэлээс санаачлан зохион байгуулжээ. Хармөрөн мужийн Лун Жянь зам гүүрийн ХХК, Хятад улсын чулуун тосны Дачин компани зэрэг 10-аад компанийн төлөөлөгч, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч, аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 50 гаруй хүн тус хуралд оролцсон байна.
Хармөрөн мужийн дэд захирал Чөн Жимин хурал дээр хэлсэн үгэндээ: - Хармөрөн муж болон Монгол Улсын өнгөрсөн оны арилжаа худалдаа 148 сая ам.долларт хүрч, сүүлийн гурван жилд дунджаар жил бүр 40 хувиар нэмэгдсэн байна. “Бүс ба зам” санаачилга болон Монгол Улсын “Хөгжлийн зам” стратеги бодлог үр ашиг өгөхийг дагаад Хармөрөн муж, Монгол Улсын арилжаа худалдаа, иргэдийн харилцаа илүү нягтарч байна гэлээ.
Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны Худалдаа эдийн засгийн зөвлөх Сун Шюэжюнь: - Хармөрөн мужийн аж ахуйн нэгж Монгол Улсын талд итгэл дүүрэн байгаа бөгөөд өөрийн онцлогоо барьж, хоёр улсын нөхөрсөг харилцаанд хувь нэмэр үзүүлэхийг хүсч байна гэжээ.
