solongonews
“Нүүрстөрөгчийн оргил үе, нүүрстөрөгчийн төвийг сахих тухай технологийн форум” болов
2021-09-28 22:28
“Нүүрстөрөгчийн оргил үе, нүүрстөрөгчийн төвийг сахих тухай технологийн форум” болов

      Саяхан 2021 оны Жүн Гуань Цүний форумын салбар форум болох “Нүүрстөрөгчийн оргил үе, нүүрстөрөгчийн төвийг сахих тухай технологийн форум" Бээжинд болж, эрчим хүч, аж үйлдвэр, экологи, хүрээлэн буй орчин зэрэг салбарын дэлхийн нэрт эрдэмтэн судлаачдыг урьж, чулуужсан эрчим хүчийг илүү үр ашигтайгаар цэвэршүүлэн ашиглах, шинэ эрчим хүч болон эрчим хүч нөөцлөх, үйлдвэрлэлийн явцад үүсэх нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах, эко системийн нүүрстөрөгч шингээх чадамжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний бодлого зэрэг талаар судлан ярилцсан байна. 

      Хятад улс одоогоос жилийн өмнө 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтын оргил үеийг угтан авч, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүрэхээ мэдэгдсэн юм. Форум нь "Нүүрстөрөгчийн төвийг сахих тухай технологийн шинийг санаачлах зам" сэдвээр зохиогдож, “нүүрстөрөгчийн оргил үе, нүүрстөрөгчийн төвийг сахих” зорилтын дагуух Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ирээдүйн эрэлт хэрэгцээ, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн маршрут болон холбогдох ажлын байршуулалт, техникийн бэрхшээлийг давж салбар дамнасан уялдаа нэгдлийг биелүүлэх, улмаар Хятад улс нүүрстөрөгчийн оргил үеийг угтах, нүүрстөрөгчийн төвийг сахих зорилтыг биелүүлэхэд технологийн иж бүрэн системийг бүрдүүлэн өгөх, экологийн соёл болон үзэсгэлэнт Хятад орны бүтээн байгуулалтад хүч сэлбэх зэрэг зорилготой юм.

    БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Дин Жүнли тавьсан илтгэлдээ нүүрстөрөгчийн төвийг сахисан байдал нь шинжлэх ухаан, технологийн салбарт шинэ сорилт авчрах болно. Нүүрстөрөгчийн төвийг сахисан байдалд хүрэхийн тулд эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн шингээлт зэргийн технологид түшиглэх хэрэгтэй гэж илэрхийллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл