Чиндао хотын сурган хүмүүжлийн товчоо Чиндао хот далай тэнгисийн суурь сурган хүмүүжлийг дэлгэрүүлж, цэцэрлэгээс дээд, дунд сургууль хүртэлх суурь сурган хүмүүжлийн сургалтын шатан дахь далай тэнгисийн сурган хүмүүжлийн хичээлийн системийг бүрдүүлж, далай тэнгисийн мэргэжилтнийг хүмүүжүүлэх тогтолцоог эрэлхийлэн, дунд сургууль хийгээд их дээд сургууль хамтран мэргэжилтэн хүмүүжүүлэхийг зорьж байна.
Сүүлийн жилүүдэд Чиндао хот нь далай тэнгисийн үзэл ухамсар, дур сонирхол хийгээд үндсэн ур чадварын хүмүүжил, бүх давхаргын далай тэнгисийн тусгай мэргэжлийн мэргэжилтэн хүмүүжүүлэхийг гол болгон, далай тэнгисийн сурган хүмүүжлийн орон нутгийн хичээлийн материалыг найруулан, улсын доторх анхдагч албан журмын сурган хүмүүжлийн шатанд далай тэнгисийн сурган хүмүүжлийг бүх талд дэлгэрүүлсэн хот болов. Чиндао хот нь Хятад улсын хэмжээнд далай тэнгисийн дээд зэргийн судлан нээх тавцангийн 30 хувиас дээших, дээд зэргийн цолтой мэргэжлийн далай тэнгисийн шинжлэх ухааны судалгааны ажилтан 14.7 орчим хувийг, далай тэнгисийн академич 27.7 орчим хувийг тус тус эзэлж байгаа бөгөөд тухайн газрын далай тэнгисийн сурган хүмүүжлийг гүнзгийрүүлэхэд суурь тавьж өгсөн байна.
