solongonews
Хятад-Оросын худалдааны бүсийн иргэд
2016-12-21 17:11
Хятад-Оросын худалдааны бүсийн иргэд

Лангууны цаана зогсох худалдагч Файна дэлгүүрт ирсэн Хятадын ард иргэдийг эелдэг мишээлээр угтан авна. Тэрээр хэлний бэрхшээлээс шалтгаалан ихэнхдээ Орос хэл мэддэг хүмүүст сайн дураараа орчуулга хийж өгөхийг хүлээдэг.

Өвөр Монголын Манжуур хотод байгаа Хятад, Оросын хамтын худалдааны бүсэд 11 дүгээр сарын эхээр Оросын хил дагуу оршин сууж буй иргэдээс өдөрт 20 гаруй хүн ирж бараа худалддаг. Энэ нь хөл хөдөлгөөнтэй үеийн ердөө тавны нэг нь юм. Файна бол хил дамнасан хил дагуух бүс нутагт оршин суугч иргэдийн нэг.

1992 онд Төрийн Зөвлөлийн баталсан тус харилцан худалдааны бүс нь анхны хил дамнасан үндэсний зэргийн хөгжлийн бүс юм. Нийт 209.600 m² талбайтай. 1996 оны 11 дүгээр сар. Хятад, Орос хоёр Хятадын талаас үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна. Оросын иргэд өдөр бүр өдрийн аяллын аргаар засмал замын боомтоос худалдааны бүс уруу зориулсан сувгаар дамжин шууд орж аялах, мөн бараа худалдан авах боломжтой.

Файнагийн ажил маш хялбар. Өдөр бүр ОХУ-ын Байгал нуурын хилийн орон Борзя хотоос автобусанд сууж Манжуур гаалийн газраар хилээр нэвтэрнэ. Есөн цагийн үед Оросын бараагаа хамтын худалдааны бүсийн гурван давхрын Оросын иргэдэд зориулсан худалдааны хэсэгт зөөж оруулан худалддаг.

Файнагийн нөхцөл байдлыг ойлгодог Хятадын бизнес эрхлэгч:

- Файна өдөр бүр өглөө 9 цагаас үдээс хойш 2 цаг хүртэл энэ худалдааны газарт бараг 200 юаний бараа худалдаалдаг. Ашиг орлого нь тийм ч өндөр биш, гэхдээ Оросын эдийн засгийн хямралаас болж, Файна өдөр бүр энэ хэвэндээ байсаар л байна.

Сурвалжлах явцад Файнагийн барааны баглаа боодол нь энгийн, хэлний бэрхшээлээс хамаарч хүмүүс ердөө үнийн талаар л асуудаг боловч худалдан авах хүн цөөн байдаг. Хэдийгээр тийм ч гэсэн Файна урам хугарсангүй, аягатай усаа тайван ууж бараа худалдан авагчийг хүлээж байсан юм.

Ер нь Хятад, Оросын хамтын худалдааны бүсэд Файнатай адил Оросын хил дагуу оршин сууж буй хүмүүс олон бий. Файнатай ойролцоо насны Тажияна гэгч иргэн мөн тэдний нэг. Тажиянагийн лангууны өмнө олон хүн зогсож, үнэт эдлэлийн барааг нь сонирхох боловч үнэндээ худалдан авах хүмүүс цөөн. Хятадын нэгэн худалдан авагч:

- Тажияна барааныхаа үнийг бууруулдаггүй, харин худалдан авагч бүр бараа авахдаа үнэ бууруулах зуршилтай байдаг. Тиймээс түүний бараа төдийлэн сайн зарагддаггүй гэж ярьсан юм.

Хамтын худалдааны бүсэд байгаа Хятадын бизнесмэн Ма Рүн:

- Хамтын худалдааны бүс одоо худалдаа наймаа тааруухан байгаа боловч дараагийн сарын Хятад, Орос, Монголын Олон улсын мөс цасны наадам, Хятад, Орос, Монголын Мисс шалгаруулах тэмцээн зэрэг үйл ажиллагааны нөлөөгөөр эндхийн худалдаа наймаа харьцангуй гүйлгээтэй болно гэж ярьлаа.

Манжуур хотын Хятад, Орос хамтын худалдааны бүсийн менежментийн хорооноос мэдүүлснээр, тус хамтын худалдааны бүс байгуулагдсанаас хойш Хятад, Орос хоёр улсын хил дагуух бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, найрамдлын хөгжилд идэвхтэй жишээ үзүүлэх болсон байна.

Үүнд, Файна, Тажияна нартай адил Оросын хил дагуу бүс нутгийн иргэд энэ хамтын худалдааны бүсийг өөрийн гэр орноо болгож, гадаадад байгаа гэх ямар ч мэдрэмж төрдөггүй гэнэ. Мөн тэдний худалдаж байгаа Оросын дарс, Tiramisu, чихэр зэрэг бараанууд Манжуур хотын иргэдийн найз нөхдөө дайлах хамгийн шилдэг идээ болсон юм.

Зохиогч: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл