Энэ жилийн зуны эхээр Баруун Үзэмчин хошууны нутагт ган гачиг харьцангуй байдлаар үргэлжилж, мал аж ахуй үйлдвэрлэлд хүндрэл учруулсан нөхцөл байдалд Баруун Үзэмчин хошууны Нам засаг малын худалдааг сайжруулах, борлуулалт муугаас үүдсэн хохирлын хэмжээг багасгах, бэлчээрийн даацыг хөнгөлөх зэрэг арга хэмжээ авч, хошууны мах махан бүтээгдэхүүний аж ахуйтай хамтран, хошууны хэмжээний мах махан бүтээгдэхүүний 10 аж ахуй нэгжийг 6 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэрлэлийг нь эхлүүлсэн бөгөөд малчид хургаа эрт зарах нөхцөл боломжийг нээж өгснөөр эртийн төл борлуулах талд нөхвөр мөнгө олгох аргыг хэрэгжүүлэв. Тухайлбал, 6 дугаар сарын 15-24-ний өдрүүдэд хооронд худалдвал хурга бүрд 90 юанийн Засгийн газрын нөхвөр мөнгө олгох, 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд худалдвал хурга бүрд 70 юанийн Засгийн газрын нөхвөр мөнгө олгох, 7 дугаар сарын 5-14-ний өдрүүдэд худалдвал хурга бүрд 50 юанийн Засгийн газрын нөхвөр мөнгө олгох, 7 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд худалдвал хурга бүрд 25 юанийн Засгийн газрын нөхвөр мөнгө олгохоор тогтсон юм. Ингэснээр малчид хургаа эрт зарж борлуулах идэвхийг нэмэгдүүлсэн гэж Баруун Үзэмчин хошууны мал аж ахуйн товчооны дэд дарга Бат ярилаа.
Зуршил ёсоор малчид 8 дугаар сарын 15-наас эхлэн хургаа зарж борлуулж эхэлдэг бол энэ жилийн хурганы борлуулалт нь өмнөх жилүүдээс бараг 60 хоногийн өмнөөс эхэлж, 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 13 хүртэл нийт 336.201 мянган хурга борлуулжээ. Баруун Үзэмчин хошуу 18.58 сая юанийн Засгийн газрын нөхвөр мөнгө тарааж, малчид хургаа эрт зарж борлуулах нөхцөл боломжийг нээж, 82.7 га нутаг бэлчээрийг хоёр сар урьдчилан амраасан байна. Засгийн газраас борлуулсан цагийн эрт оройг үндэслэн адил бус хэмжээгээр нөхвөр мөнгө олгосноор малчид хургаа эрт борлуулсан ч Засгийн газрын нөхвөр мөнгийг хүртэж орлого нь хасагдсангүй. Хошууны Нам засгийн газраас 18.58 сая юанийн хөрөнгө оруулж, нэг хэсэг малыг эрт зарж борлуулан 82.7 га нутаг бэлчээрийг амраасан нь тал нутгийн байгаль орчныг хамгаалж, байгаль орчны бүтээн байгуулалтыг нэмэгдүүлсэн тул маш их ашигтай юм.
- Манайх 130 хургаа 7 дугаар сарын эхээр худалдахад дунджаар 680 юаньд хүрсэн. 80 юань нь хошуунаас олгож байгаа нөхвөр мөнгө болно. Хошуунаас хургаа эрт борлуулахад нөхвөр мөнгө олгосноор бид хургаа эрт зарсан ч орлого хасагдсангүй, нутаг бэлчээрийн даацыг хөнгөлсөн гэж Баруун Үзэмчин хошууны Жирийн гол суурингийн Жаран багийн малчин Уртнаст хургаа эрт зарсан ч өндөр үнэ хүрсэндээ баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Эндээс харахад эртийн төл борлуулахад нөхвөр мөнгө олгох аргыг хэрэгжүүлсэн нь аж ахуй, байгаль орчны хос үр ашгийг олох зорилгодоо хүрч чаджээ.
