solongonews
Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил амжилттай явагдаж байна
2020-12-15 17:02
Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил амжилттай явагдаж байна.

Саяхан Олимпын  дээд хэмжээний 9-р уулзалт цахимаар зохиогджээ. Уулзалтын үеэр гаргасан  албан мэдэгдэлд, Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэл ажил амжилттай явагдаж байгааг онцлон тэмдэглээд, Токиогийн олимпын наадам ирэх оны  7-р сарын 23-нд амжилттай нээгдэнэ  гэдэгт бүрэн итгэлтэй байна гэжээ.   

Уг дээд хэмжээний уулзалт 12-нд зохиогдсон бөгөөд Олон улсын олимпын хорооны захирал Томас Бах, мөн уг хорооны  4 дэд захирал, тэрчлэн Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл, Олон улсын ганцаарчилсан спортын холбоо,Үндэсний олимпын хороо, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг, Олон улсын паралимпийн хороо зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцжээ.  Дээд хэмжээний уулзалт Бээжингийн өвлийн олимпыг  амжилттай зохион явуулна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа  илэрхийллээ. Хуралд оролцогсод Хятадын засгийн газрын Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний  талаарх тайланг сонсож, цар тахлын хязгаарлалтаас болж зарим тэмцээн уралдаанд тохируулалт хийсэн хэдий ч  Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэл ажил маш амжилттай явагдаж байна гэж үзсэн  бөгөөд бүхий л барилгын ажил  2020 оны эцсээр дуусах юм байна.

Мөн Токиогийн олимпын наадмын нээлт ирэх оны 7-р сарын 23-нд амжилттай болно гэдэгт бүрэн итгэлтэй буйгаа илэрхийлсэн бөгөөд уг ээлжийн  олимпын наадмыг аюулгүйн баталгаатай орчинд зохион явуулж, эрүүл мэнд, аюулгүйн асуудлыг  тэргүүлэх  байранд тавьж,  цар тахлаас урьдчилан сэргийлэх “хэрэгслийн хайрцаг” нь янз бүрийн болзошгүй нөхцөл байдалд бэлтгэж байгаа гэжээ. Халдварыг түргэн оношлон  илрүүлэх, цар тахлын эсрэг вакцин нь уг хайрцгийн онцлог зүйл  юм. Олон улсын Олимпын  хороо болон Олимпын холбогдох талууд  дэлхийн хэмжээнд вакцинжуулах ажлыг идэвхтэй дэмжих ёстой гэж хурлаас үзэж байна.   

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН РАДИО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл