Синьхуа агентлагийн мэдээ: сэтгүүлч Үндэсний оюуны өмчийн эрхийг хамгаалах газраас мэдээлснээр "Арван хоёрдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд манай улс патентын эрхэнд халдсан 87 мянган хэргийг шалгаж, шошго, худалдааны нууц болон бусад хуурамч бараа таваар үйлдвэрлэх зэрэг нийт 322 мянган зөрчлийг илрүүлж, оюуны өмчийн эрхийг хамгаалах ажлаа улам эрчимжүүлжээ.
2017 оны засгийн газрын ажлын тайланд заахдаа, оюуны эрхийг хамгаалах нь бусдын хөдөлмөр, нээлт шинэчлэл, үйлдвэрлэлийн хүчин зэргийг хамгаалж, хөгжүүлж буй хэрэг юм. Аж ахуйн нэгжүүдийн оюуны өмчийн эрхэд халдаж буй үйл ажиллагаанд хатуу арга хэмжээ авч, таслан зогсоох хэрэгтэй. "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаан дахь оюуны эрхийг хамгаалах болон хэрэгжүүлэх үндэсний төсөв"-д заахдаа, шударга, үр ашигтай хууль эрх зүйн хамгаалалтын тогтолцоог бий болгож, засгийн болон хууль эрх зүйн гэх давхар хамгаалалтыг хэрэгжүүлж, салбар дамнасан, бүс нутаг дамнасан хамгаалалтыг хөгжүүлнэ гэжээ.
