solongonews
Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчид баяр хүргэе!
2016-07-12 10:26
Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж наадамчин зон олны төдийгүй гадаадын жуулчин гийчдийн талархалыг хүлээсэн онцгой сайхан урлагийн тоглолт болов.

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний 105, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж наадамчин зон олны төдийгүй гадаадын жуулчин гийчдийн талархалыг хүлээсэн онцгой сайхан урлагийн тоглолт болов.

Монгол Улсын түүхийн хамгийн онцгой 4 үеийн онцлогийг харуулсан гэдгээрээ монгол хүн бүрийн хүсэл, тэмүүлэлд нийцлээ хэмээн  наадамчин олон талархан, сайшааж байв.

Энэ удаагийн нээлт  аргагүй л Төрийн соёрхолт найруулагчийн зохиомж, найруулга болж чадсан хэмээн энэхүү тоглолтын талаар цахим орчинд түгсэн мэдээлэл, сэтгэгдлээс тодорхой харагдаж байгаа юм.

Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар энэхүү тоглолтоор Төрт улсыг үндэслэгч Хүннү гүрэн, Чингис хааны Их Монгол Улс болон Үндэсний тусгаар тогтнолоо зарласан YIII Богд Жавзандамба хутагтын хэмжээгүй эрхт хаант Монгол улс, 1921 оны Ардын хувьсгалын түүхээр үзэгчдийг хоромхон зуур аялуулж Төв цэнгэлдэх хүрээлэнг Монголын түүхэн цаг үеийг сануулж, хэсэгхэн зуур амь оруулсан нь олимпийн наадмын нээлттэй зүйрлэхээр байв.

Мөн “марзан” Шаравын “Монголын нэг өдөр” зургийн өгүүлэмжээс үзүүлж, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг толилуулсан нь энэ жилийн наадмыг үнэхээр өвөрмөц содон болгож чадлаа.

2016 оны Үндэсний Их баяр наадмын нээлт Монгол үндэстний туулж өнгөрүүлсэн түүхийн дөрвөн үеийг тов тодорхой харуулсан төдийгүй ирээдүйд хэрхэн мандан бадрах хувь заяатай ард түмэн гэдгийг итгэл дүүрэн илтгэсэн юм. Нийт 1500 орчим хүний бүрэлдэхүүнтэй багт урлаг соёлынхноос гадна цэрэг армийн 600 гаруй ахлах офицер оролцож гайхалтай мартагдашгүй үзүүлбэр,  тоглолтоо толилууллаа.

Энэхүү содон наадмын нээлтийн тоглолтод бүжиглэх бүжгийг найруулагч Г.Ган-Очир дэглэсэн бол  хөгжмийг хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат бичжээ. Энэ хосгүй түүхэн өгүүлэмж бүхий урлагийн тоглолтоос өнөө цагийн залуу үеийнхэн улс орон, удам судраараа бахархах сэтгэлийг бадраахын ялдамд хийж бүтээх их урам зоригийг хайрлаж, эрч хүч нэмсэн гэдэгт Монгол түмэн итгэл дүүрэн байна.

Найруулагч: Э.ТУЯА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл