
Хөххотын гаалийн бүртгэлд тэмдэглэснээр, энэ оны эхний 5 сард Өвөр Монголын Эрээн боомтоор 1025 тонн жимс ногоо экспортолсон байна. Үүнд, 285 тонн жимс жимсгэнэ экспортолж, өнгөрсний мөн үеэс 11 дахинаар огцом нэмэгдэв.
Хятад, Оросын худалдаа өдөр ирэх тусам нягтарч буй хэрээр, Хятадаас Орос руу хүнсний ногоо, жимс жимсгэнээр төлөөлүүлсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолж байгаа хэмжээ хурдтай өсөв. Эрээн боомтоор экспортолдог хүнсний ногооны төрөл зүйлд өөрчлөлт гарч, бөөрөнхий сонгиноор гол болгож байснаа өргөст хэмх, хаш, ногоон чинжүү зэрэг нарийн ногоогоор гол болгох болсон байна. Жимс жимсгэнийн экспорт ихээр нэмэгдэж, төрөл зүйлийн хувьд алимаас гадна бас нимбэг, хүчиллэг жүрж, лийр зэрэг шинэ төрөл нэмэгдсэн байна. Бүтээгдэхүүний шинэ соргог чанарыг хадгалахын тулд гаалийн газраас экспортын жимс ногооны шалгалт хэмжилтийг бууруулж, түргэн шуурхай үйлчлэх болсон байна.
