solongonews
5G сүлжээ ашиглагч дэлхийн хамгийн том зах зээл болно
2018-06-29 17:24
5G сүлжээ ашиглагч дэлхийн хамгийн том зах зээл болно

Олон улсын мобайл харилцаа холбооны операторуудын холбоо буюу GSMA-ийн төсөөлснөөр, БНХАУ 5G сүлжээ ашиглагч дэлхийн хамгийн том зах зээл болж, дэлхийн нийт зах зээлийн 2/3-ийг эзэлнэ гэжээ.

Шанхайд хуралдаж буй “Шанхайн олон улсын мобайл харилцаа холбооны чуулган-2018” дээр, GSMA-ийн Хятадын эх газрын ажил эрхэлсэн ерөнхий менежер Гэ Чи: 2025 он гэхэд дэлхийн нийт хүн амын 40 хувь нь буюу 2 тэрбум 700 сая хүн 5G сүлжээ ашиглаж, арилжааны зах зээл 111-д хүрч, 5G сүлжээний холболт 1 тэрбум 200 гаруй саяд хүрнэ гэжээ. GSMA-ийн бүртгэлээс үзвэл, дэлхийн 49 улс орон, бүс нутгийн мобайл харилцаа холбооны 77 оператор 5G сүлжээг туршин ажиллуулж, 32 улс орон, бүс нутгийн 45 оператор бизнесийн зориулалттай 5G сүлжээ ашиглалтын төлөвлөгөө гаргаад байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл