solongonews
Хятад, Казахстаны ерөнхий сайд нарын 4 дэх уулзалт Бээжинд болов
2018-11-23 17:09
Хятад, Казахстаны ерөнхий сайд нарын 4 дэх уулзалт Бээжинд болов

Синьхуа агентлагийн мэдээ: 11-р сарын 22-ны өдөр Бээжинд Хятад, Казахстаны ерөнхий сайд нарын 4 дэх уулзалт болж Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Бээжинд Казахстаны ерөнхий сайд Сагинтаевтэй уулзав.

Ли Кэчян: Хятад, Казахстан бол харилцан итгэлтэй нөхөрсөг хөрш, харилцан ашигтай, хамтаар хөгжсөн иж бүрэн стратегийн түнш болох юм. Энэ жилийн 6-р сард ерөнхийлөгч Назарбаев Хятадад төрийн айлчлал хийж, ШХАБ-ын Чиндао дахь чуулга уулзалтад оролцсон бөгөөд хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болсон. Хоёр орны дээд зиндааны уулзалт илүү нягт болж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжин, хамтын ажиллагаа ололт амжилт ихтэй болж байна. Хятадын тал “Нэг бүс нэг ам”-г Казахстаны хөгжлийн стратегитай илүү нягт уялдуулж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа хөгжүүлэн хоёр ард түмэнд үр ашгийг нь хүртэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.  

Ли Кэчян: Хятад, Казахстаны ерөнхий сайд нарын уулзалтын үеэр хоёр тал үйлдвэрлэл болон хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах гэж буй нь хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаа мөн л хурдтай хөгжиж буйг харуулж байна. Бид Казахстаны талтай тулгуур салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, харилцан хөрөнгө оруулах, хамтран ажиллах хуулийн баталгааг бий болгохыг хүсэж байна. Соёл, залуусын хөгжил, аялал жуулчлалын салбарт солилцоогоо эрчимжүүлэн,боловсон хүчний солилцоонд төхөм нөхцөлийг бүрдүүлж, хоёр орны ард түмний эе найрамдлыг бэхжүүлэхийг мөн хүсэж байна. Бид ШХАБ зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд уялдаа холбоогоо нэмэгдүүлж, олон талт үзэл болон чөлөөт худалдааг хамгаалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих ёстой гэжээ.  
Сагинтаев: Казахстаны тал“Гэрэлт зам”стратегийг“Нэг бүс нэг зам”-йн байгуулалттай холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, хоёр орны харилцаагаа шат ахиулахыг хүсэж байна гэжээ.

Уулзалтын дараа ерөнхий сайд нар хоёр талд  хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл