solongonews
Хятадын Хааны ордны ус зайлуулах системийн нууц
2016-07-26 11:12
Хэдэн зуун жилийн өмнөх хүмүүсийн мэргэн ухаан

Хятадын Бээжин хотод байрлаа Хааны ордны ус зайлуулах систем ойрын өдрүүдэд цахим ертөнцийг шуугиулжээ. Хааны ордны Тай Хэ Дянны мухар луу нь зөвхөн баримал биш харин ус зайлуулах системийн гол бүрэлдэхүүн хэсэг аж. 600 гаруй жилийн түүхтэй энэхүү Хааны ордон ойрын өдрүүдийн ширүүн бороонд бараг ус тунаагүй явдал нь цахим ертөнцийг шуугиулсан гол шалтгаан болно.

Хааны ордны барилгын ажлын эхний хугацаанд даруй ус зайлуулах системийг нарийн зураг төслөөр бүтээн байгуулсан байна. Хааны ордны газрын байц нь Бээжин хотын газрын байцтай бүрэн зохицсон бөгөөд ерөнхий чиг хандлага нь өмнөө өндөр хойноо дор байдаг аж. Налуу газрын байц нь ус зайлуулахад ашигтай нөхцөл бүрэлдүүлж өгчээ. Үүнээс гадна Хааны ордны ус зайлуулах системийн ус хамгийн эцэстээ Нэй Жинь Шүй Хэ голд урсан ордог. Уг гол нь Хааны ордноос 52 метр зайтай бөгөөд ойролцоо байгаа хэдэн усны системтэй залгалдаж байдаг байна. Эдгээр нь даруй Хааны ордны ширүүн бороонд борооны усыг хамгийн богин хугацаанд гадагшлуулж чадах нууц болсон байв.

- Энэ нь Хааны ордныг бүтээн байгуулсан хүмүүсийн мэргэн ураныг харуулсан. Мөн Өнөөдөр хүмүүсийн соёлын өвийг хамгаалах ухамсрыг олж харна гэж Хааны ордны музейн дарга Шань Жишян илэрхийлсэн байна.


 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл