solongonews
Чан Э-5 илрүүлэгч үүргээ амжилттай биелүүлэв
2020-12-29 13:56
Чан Э-5 илрүүлэгч үүргээ амжилттай биелүүлэв.

23 хоногийн нислэгийг туулаад 12-р сарын 17-нд "Чан Э-5" сарнаас дээж аван, товлосон бүсэд амжилттай газардсанаар, үүргээ амжилттай биелүүлснийг харуулж байгаа юм. Олон улсын хамтын нийгэмлэгээс Хятадын энэ удаагийн сарыг тандах үүргийн талаар илэрхийлэхдээ: “44 жилийн дараа хүн төрөлхтөн дахин сарнаас шинэ дээж авчрав”гэжээ.

Бээжингийн цагаар 11-р сарын 24-ний 04 цаг 30 минутад нүсэр их дуун гарч, “Чан Э-5” зөөгч пуужин Хай Наний Вэньчан хөөргөлтийн талбараас агаарт хөөрөв. 2200 секундийн нислэгийг туулаад “Чан Э-5” илрүүлэгчийг товлосон тойрогт нь амжилттай хүргэв.

Өмнө хэд удаагийн сарыг тандах үүрэгтэй харьцуулбал, энэ удаагийн үүргийн хамгийн чухал зорилго бол “дээж авчрах” явдал юм. Энэ нь бас ч Хятадын “сарыг тандах инженер”-ийн төлөвлөгөөний “тойролт, газардалт, буцалт” гэх үйл явцын гурав дахь алхам байсан юм. Сарны хайгуулын төслийн III үе шатны ерөнхий дизайнерын орлогч Пэй Жао Юй танилцуулахдаа:“төсөл маань гурван талын зорилготой байсан. Нэгд, дээж аван буцах явцтай холбогдох зарим зангилаа технологийг амжилттай ашиглах. Хоёрт, харь гаригийн объектоос автоматаар дээж аван буцаж ирэх. Гуравт, сарыг тандах төслийн системийг улам төгөлдөржүүлж, хүн тээн саран дээр буух болон сансрын гүнд тандалт хэмжилт хийхэд чадварлаг боловсон хүчин, технологи болон эд бодисын зохих үндэс суурьтай болгох зэрэг болно”гэжээ.

12-р сарын 01-ний 23 цаг 11 минутад "Чан Э-5" илрүүлэгч сарны наад талын баруун уртрагийн 51.8 градус, хойд өргөргийн 43.1 градусын ойролцоох товлосон бүсэд амжилттай газардсан байна. Эрдэмтэд үзэхдээ: геологийн хувьд "Чан Э-5" илрүүлэгчийн газардсан дээрх бүсэд залуу базальт чулуунууд байж магадгүй юм гэжээ.

Дараагийн хоёр хоног орчмын хугацаанд "Чан Э-5" илрүүлэгч “шороо малтах” ажлаа албан ёсоор эхлүүлж, өрөмдөх, олон цэгээс дээж авах зэрэг арга хэлбэрээр дамжин сарны дээжүүдийг цуглуулсан байна. Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын "Чан Э-5" илрүүлэгч системийн ерөнхий дизайнерын орлогч Пэн Жин танилцуулахдаа:“Бид хоёр төрлийн арга хэлбэрээр адил бус төрлүүдийн дээж, нэн их хэмжээний дээжийг олж чадна. Түүнчлэн төслийн хувьд авч хэлбэл, бидний илрүүлэгч гарч явсны дараа, урьдчилан төсөөлж чадахгүй байдалд тулгарах юм уу тоног төхөөрөмжид гэмтэл гарах үед, бид нөөцөлсөн арга хэлбэрээр дамжин дээжүүдийг түүвэрлэн цуглуулж чадах юм”гэжээ.

Бээжингийн цагаар 12-р сарын 17-ны 01 цаг 59 минутад тойрог замдаа 23 хоног ниссэний дараа "Чан Э-5"-ын буцагч аппарат урьдчилан тогтоосон бүсэд амжилттай газардсан байна. Энэ удаагийн үүргийн явцад "Чан Э-5" илрүүлэгч нэг удаагийн холболт, зургаан удаагийн салалт, хоёр төрлийн арга хэлбэрээр дээж авах, тав удаа дээжээ шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг биелүүлж, 11 том чухал үе шат болон зангилаа алхам дарааллыг туулж, үүргээ төгс амжилттай биелүүлсэн байна.

"Чан Э-5"-ын энэ удаагийн үүргийг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр анхаарсан байна. Зарим орны удирдагч, сансар судлалын байгууллага болон олон улсын байгууллагын хэсэг хариуцлагатан болон олон улсын ижил салбарын маш олон найзууд "Чан Э-5" үүргээ төгс амжилттай биелүүлсэнтэй холбогдуулан Хятад улсад баяр хүргэн дэмжиж, цаашид хамтран ажиллахыг хүссэн байна. Энэ талаар Хятадын сансар судлалын үндэсний газрын дэд дарга, сарны хайгуулын төслийн дэд командлагч Ү Яньхуа хэлэхдээ: “Гадаад сансрын гэрээ”-ний дагуу Хятадын засгийн газар олон орны санаа сэдэл нэгтэй байгууллага нэгж болон эрдэмтэдтэй сарны дээжээ хуваалцах болно гэжээ. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл