“Токио-2000” олимпын наадам эхэлснээс Хятадын тамирчны баг хороод алтан медаль хүртээд байгаа юм. Үүнээс хэд хэдэн алтан медалийг нь 2000 оноос хойш төрсөн залуу тамирчин хүртсэн байна. Анхны алтан медалийн эзэн Ян Чянь энэ удаагийн олимпын наадмаас хоёр буудлагын алтан медаль хүртжээ. ХТРТ-ийн Японд суугаа сэтгүүлч Пэн Янь-Юаний ирүүлсэн 2000 оноос хойш төрсөн залуу тамирчдын талаарх мэдээллийг хүргэе.
Тэмцээн дууссаны дараа 35 настай Пан Вэй, 21 настай Жян Раньшинь харилцан бие биендээ баяр хүргэж байлаа.
"Пан Вэй: Манай баг үнэхээр мундаг.
Жян Раньшинь: Пан Вэй ёстой мундаг шүү.
1986 онд төрсөн Пан Вэй 4 удаа олимпод оролцсон олимпын аварга юм. 2000 онд төрсөн Жян Раньшиний хувьд анх удаагаа олимпод оролцож байгаа. Энэ хоёр хамтрагч нь олимпын 10 метрийн хийн гар бууны эрэгтэй, эмэгтэй шийдвэрт тэмцээнд түрүүлсэн.
Мөн өдөр Ян Чянь, Ян Хаорань нар 10 метрийн хийн гар бууны холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байна. Зарим интернэт ашиглагчид тэднийг Ши Янян гэж өхөөрдөн дуудаж байлаа.
Ян Чянь: Интернэт ашиглагчдад бид хоёр хөөрхөн санагдсан байх аа. Энэ нэр ч надаа таалагдаж байна.
Ян Хаорань: Надад ч маш их таалагдаж байна. Би Оросын олимпын хорооны зарим тамирчидтай сайхан харилцдаг. Тэд ч надаас та хоёр Ян овогтой, ах дүү хоёр юм үү гэж асууж байлаа хэмээн инээж байсан гэлээ.
Ян Чянь, Жян Раньшинь нар нэг онд төрсөн. Тухайн өдөр энэ хоёроос насаар дүү Жан Жячи, Чэнь Юйши нар 10 метрийн усанд үсрэлтийн эмэгтэй хос төрөлд алтан медаль авчээ.
Залуу хүн болохоор тэдэнд айх сүрдэх ойлголт алга. Туршлага дутмаг ч бид айж сүрдэлгүйгээр сорилтыг нүүр тулан даван гардаг гэж Жан Жячи, Чэнь Юйши нар ярьж байлаа. Чэнь Юйши сүүлийн үсрэлтээ дуусгахаас өмнө ялна гэдэгт итгэлтэй байсан. Сайн үсрэлт хийхдээ яаж анхаарч байсан талаараа танилцууллаа.
Усанд сэлэхдээ бид бүх анхаарлаа сэлэхдээ тавьдаг. Эцсийн үр дүн нь ямар болохыг огт боддоггүй.
Өөрийгөө тайван байдалд байлгах нь маш чухал юм. Жян Раньши олимпын 10 метрийн хийн гар бууны холимог багийн тэмцээнд маш тогтвортой байсан учраас арвин туршлагатай. Пан Вэйг гайхшруулсан байна.
"Сүүлийн зангилаа мөчид тэрээр дараалан 10.7 оноо авсан. Миний хувьд бол бага алдаа гаргаж, хоёр сайн тохиолыг алдсан. Жян Раньшигийн ачаар бид алтан медаль авсан".
Пан Вэй хэлэхдээ "Ердийн бэлтгэл сургуулилтад Жян Раньшиг ялж үзээгүй, түүнээс суралцана" гэж байлаа.
Гэхдээ 2000 оноос хойш төрсөн эдгээр хүүхдүүд хий хоосноор өөртөө итгэж байгаа биш, харин өөрсдийн амьдрал, ажил мэргэжлийнхээ талаар тодорхой хэмжээгээр ойлголттой болсноос юм. Иймээс тэд өөрсдийн төгс бус байдлаа ч хүлээн авч чаддаг.
Ян Чянь алтан медалиа авсны дараа түүний "тэмцээний өмнө унтаж байсан" түүхийг нь хүмүүс сайн мэдэх болсон байна. Гэхдээ уг тэмцээнд тэрээр бага зэрэг сандралтай байсан гэж хэлж байлаа.
"Би бэлтгэлийн өрөөнд орж эхэлснээс аваад сандарч эхэлсэн. Зүрхний цохилтоо тод сонсож байсан. Тэгээд гүнзгий амьсгаа авсаар байж өөрийгөө тайвшруулж эхэлсэн".
Залуус өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн зэрэгцээ үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж байсан талаар Чэнь Юйши сэтгэгдлээ хуваалцахдаа "Би сургуульд байхдаа анги, сургуульдаа өөрийн гэсэн хувь нэмрээ оруулахыг хүсдэг болохоор тугч болох дуртай хүүхэд байлаа. Өнөөдөр Токиогийн олимпын наадмын тэмцээний талбай дээр улсынхаа далбааг өндөрт мандуулсандаа үнэхээр сэтгэл өндөр байна. Улс орондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж байна".
Пан Вэйгийн дүү нартаа хэлсэн үгийг Токиогийн олимпод оролцохоор ирсэн бүхий л тамирчдад хэлмээр санагдлаа.
"Олимпын аварга болж чадаагүй ч гэсэн бид хамтдаа нэгэн зорилгын төлөө тэмцэж явсан. Жян Раньшинь залуу тамирчин бөгөөд дөнгөж эхлүүлж байгаа. Түүний анхны олимпод би хамт оролцож байгаадаа маш их баяртай байна. Цаашид илүү сайн амжилт гаргахыг хүсэж байна".
