БНХАУ, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан саяхан БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайдын яам Сөүлд хүлээн авалт зохиожээ.
Хятадаас БНСУ-д суугаа Элчин сайд Шин Хаймин хүлээн авалтын нээлтэд хэлсэн үгэндээ "1992 оны наймдугаар сарын 24-нд БНХАУ, БНСУ хоёр орны засгийн газрын төлөөлөгчид дипломат харилцаа тогтоох хамтарсан албан мэдэгдэлд гарын үсэг зурсан үеийг дурссан бөгөөд хоёр орон олон салбарт хамтын ажиллагааны өргөн орон зай бий тул цаашдын 30 жилд илүү сайн хөгжих нь зайлшгүй. Сүүлийн 30 жилд БНХАУ, БНСУ-ын харилцаа “салхи бороо”-г туулан урагшилж, бүх талаар түргэн хөгжсөн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, өөр тогтолцоотой, үзэл ойлголттой улс орнууд ч гэлээ харилцаа хамтын ажиллагааны үлгэр жишээг харуулж чадсан билээ. “Хүн 30 нас хүрэхэд ухаан чадвар төлөвшдөг” гэж Күнз хэлсэн байдаг. Өнөөгийн Хятад, Солонгосын харилцаа илүү боловсронгуй, бие даасан, тогтвортой, илүү их амьжиргааны эрчимлэг байх ёстой юм. Ирээдүйд БНХАУ, БНСУ хоёр талт худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, олон улсын үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний бүрэн, тогтвортой байдлыг хадгалах, олон улсын шударга ёсыг хамгаалах тал дээр хамтын ашиг сонирхлоо нэгтгэж, хагас дамжуулагч, их өгөгдөл, хиймэл оюун ухааны салбарт хамтын ажиллагааны өргөн орон зайтай тул Хятад, Солонгосын хамтын ажиллагааны ирээдүйг асар их боломж бололцоотой гэж хэлж болох юм" гэв.
БНСУ-ын парламентын дарга Ким Жин Пё илтгэлдээ БНСУ, БНХАУ хоорондын туулж өнгөрүүлсэн мянган оны найрсаг харилцааны түүхийг ярьж, орчин нөхцөл өөрчлөгдөвч хоёр орны хоорондын найрсаг сэтгэлгээ хэвээрээ гэжээ.
