Шинэ Зеландын Immigration товчоо 3 дугаар сарын 27-ны өдөр мэдээлэхдээ, аялал жуулчлал, хамаатан саднаа эргэх буюу бизнес хийх зорилгоор Шинэ Зеландад очихоор 5 дугаар сарын 8-ны өдрөөс хойш виз бүртгүүлэхээр бол Хятадын иргэн хамгийн удаандаа 5 жилийн хугацаанд хоёр талдаа виз авах боломжтой бөгөөд визийн төлбөр өөрчлөгдөхгүй. Нэг удаагийн визийн хугацаа 1 сар аж. 18 сарын хугацаанд тухайн улсад оршин суух хугацаа нь 9 сараас хэтэрч болохгүй юм.

“Шинэ Зеландын аялал жуулчлалын товчоо Хятадын зах зээл цагаан хавтаст бичиг”-т үзүүлснээр Хятад улс нь Шинэ Зеландын хоёр дахь том жуулчны орон бөгөөд өсөлт хамгийн хурдан зах зээлийн нэг юм. Өнгөрсөн онд Шинэ Зеландад зорчсон Хятадын иргэн 400 мянгад хүрч, нийт 35 хувиар өссөн бол амралтын зориулалтаар зорчсон зорчигч 37 хувиар өссөн юм. Хятадын иргэн тухайн улсад ойролцоогоор 2 тэрбум Шинэ Зеланд долларын хэрэглэжээ.
Энэ онд Шинэ Зеландад зорчих Хятадын жуулчны тоо 500 мянгад хүрэх төлөвтэй байна.
