АНУ-аас Хятадад буцаалаа

Хятадын Соёлын өвийн хэрэг эрхлэх газар 12-р сарын 13-ны өдөр соёлын дурсгалт зүйлс хандивлах ёслол зохион байгуулж, Америкийн хатагтай Сусанна Фратус Шанхайн музейд Мин гүрний үеийн Хятадын вааран хүүхэлдэй хоёрыг хандивлав.
Мэдээллээр энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Сан Франшиско дахь Ерөнхий консулын газар хатагтай Сусанна Фратусаас хоёр өнгийн хүүхэлдэй, түүний гэр бүлийнхэн болон хоёр вааран хүүхэлдэйн харилцааг тодорхойлсон захидал бүхий шуудангийн илгээмжийг хүлээн авсан байна. Соёлын дурсгалт зүйлсийг Хятадын засгийн газраар дамжуулан Хятадын ард түмэнд буцаан өгч, Шанхайн музейд хандивлахаа илэрхийллээ. Хоёр вааран хүүхэлдэйг өвөө нь 20-р зууны эхээр Хятадад эмчлүүлж байхдаа олж аваад АНУ-д авчирчээ.
Хоёр вааран хүүхэлдэй нь Мин гүрний үеийн оршуулгын дурсгал болох нь тогтоогдсон. Эдгээр нь эртний Хятадын булшны систем, вааран эдлэлийн түүхийг судлах үнэт материал бөгөөд цуглуулгын чухал ач холбогдолтой, гуравдугаар зэрэглэлийн соёлын дурсгалт зүйл гэж тодорхойлсон байна.
- Хоёр вааран хүүхэлдэйг буцаан өгсөн нь мөнгө, улс төрийн арга замаар бус, харин Хятадын ард түмнийг хайрлан хүндэтгэх хүчтэй байсан гэж соёлын дурсгалыг хандивлагч хатагтай Сусанна Фратус хэлэв.
Хатагтай Сусанна Флатусын вааран хүүхэлдэйнүүдыг хятадад буцаан илгээсэн буяны үйлс нь бахдам, эрхэмсэг зан чанарыг харуулж, жирийн америкчуудын Хятадын ард түмэнд хандсан найрамдалт, найрсаг байдлыг харуулсан гэж хятад улсын Соёлын өвийн газрын орлогч дарга ГуаньЧян хэллээ. Соёлын дурсгалт зүйлсийг хятад руу буцааж байгаа нь түүнд агуулагдах “урлагийн жинхэнэ үнэ цэн”-ийг илрүүлж байна.
