solongonews
Бугат хотын 20 мянга гаруй иргэн Далан Хар уулын бэлд мод суулгав
2017-04-17 12:35
Бүгат хотын 20 мянга гаруй хүмүүс Далан Хар уулнсы бэлд мод суулгав

          Бугат хотын Далан Хар уулын өмнө бэлд байгаль орчныг нөхөн сэргээх төслийн нээлтийн ёслол, мөн 2017 оны бүх ардын албан журмын мод тарих ажил Хөх-Уул буюу Чиншань дүүргийн Далан Хар уулын өмнө бэлийн албан журмын мод тарих сууринд 4 дүгээр сарын 15-ны 09:00 цагт эхлэн явагдлаа.

  Нээлтийн ёслолд оролцсон 3000 гаруй хүмүүс ба Бугат хотын бүх хошуу, шянь, дүүргийн салбар талбайн 20 мянга шахам иргэн тус удаагийн үйл ажиллагаанд оролцов. 

        Бугат хотын Далан Хар уулын экологийг бүтээн байгуулж, байгаль орчныг нөхөн сэргээх төслийн хэрэгжилтийн хугацаа гурван жилийн турш үргэлжлэх юм. Бугат хот Мэн Цао экологийн групп хамтран ажиллаж, PPP-ын хөрөнгө мөнгө оруулах хэлбэрээр арван тэрбум юаний экологийн аж ахуйн суурь мөнгө бүтээхээр төлөвлөж, зүүнээс баруун зүгт 130 километр талбайг хамарсан   40 мянга шахам га талбай орон бүст экологийн бүтээн байгуулалт, аж ахуйн хөгжил, байгаль орчны засан сайжруулалтын төслийг голлон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү төсөл хэрэгжиж дууссаны дараа Далан Хар уулын Бугат хот дахь хэсгийн ой шугуйн бүрхцийн норм нь 60 хувьд хүрэх болно.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл