solongonews
Хятад улс өвлийн олимпод бэлэн боллоо
2022-01-06 10:39
Хятад улс өвлийн олимпод бэлэн боллоо.

01-р сарын 05-ны өдөр 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгчид хүмүүстэй уулзсан бөгөөд хэвлэл мэдээллийн төв албан ёсоор ашиглалтад оров.
Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Жао Вэйдүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ "Хятад өвлийн олимпод бэлэн боллоо" гэжээ.

Жао Вэйдүн тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, өвлийн олимпын бэлтгэл ажлын талаар танилцуулав. Тэрээр "Юуны өмнө тэмцээнийг зохион байгуулах талбай, дэд бүтцийн бүтээн байгуулалтын барилгын ажил дуусаж, бүрэн бэлэн болсон гэж хэлжээ. Тэмцээний 12 талбайг бүгдийг нь дуусгаж, Олон улсын өвлийн спортын байгууллагаас гэрчилгээ авч, бүрэн ашиглалтад орууллаа. Гурван өвлийн олимпын наадмын хотхон, хэвлэл мэдээллийн төв гэх мэт тэмцээн зохион байгуулахгүй газруудыг ч ашиглалтад оруулав. Бид олон улсын туршилтын 10 тэмцээн, бүх Хятадын хэмжээний хоёр туршилтын тэмцээн, олон улсын гурван долоо хоногийн бэлтгэл сургуулилтыг зохион байгуулсан. Эдгээр арга хэмжээний дагуу 2000 гаруй гадаадын тамирчид, багийн удирдлагууд, олон улсын техникийн албаны хүмүүс Хятадад ирсэн байж,бүх талууд манай талбай, дэд бүтцийн талаар маш өндөр үнэлэлт өгсөн байгаа.

Тэмцээний үйлчилгээний баталгааны тогтолцоог бүрэн бүрдүүлсэн. Зочид буудал,хоол хүнс, эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээ, тээврийн аюулгүй байдал, сайн дурын ажилтны сургалт гэх мэт олон төрлийн ажлыг “нэг стандарт”-ын дагуу хийж гүйцэтгэсэн.

Коронавирусний цар тахлын урьдчилан сэргийлэлт, хяналтын ажил нь энэ удааны олимпын надмын хамгийн чухал хэсэг юм. Бид Олон улсын олимпын наадмын хороо, Олон улсын паралимпын наадмын хороотой нягт холбоотой ажиллаж, зохицуулалт хийж,цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих үндсэн бодлогыг боловсруулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх гарын авлагын хоёр хэвлэлийг гаргасан. Алсын зайнаас урьдчилан сэргийлэх, вакцинжуулалт, нэвтрэлтийн хяналт, хаалттай зохицуулалт, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодруулсан байна. Эдгээр арга хэмжээг туршилтын тэмцээний үеэр бүрэн туршсан бөгөөд бид үүнийг сайн хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

Бүх талын “чухал ажил” амжилттай хэрэгжсэн. Тухайлбал, бид өвлийн олимпын эмблем, сахиус, бамбар, уриа лоозон, зурагт хуудас, медаль зэргийг гаргасан. Дүньдүнь, Шюрүн зэрэг сахиусууд хүмүүст маш их таалагдсан байгаа. Бид 1000 хоног,500 хоног,нэг жил, 100 хоног болон бусад гол сэдэвт үйл ажиллагаануудыг зохиосон. Мөн бамбарын гал цуглуулах, хүлээлгэн өгөх, гал бамбарын үзүүлбэр, гал бамбар дамжуулах зэрэг үйл ажиллагаа ч эмх цэгцтэй явагдуулж өнгөрсөн байна.

Жао Вэйдүн хэлэхдээ, цар тахлын нөхцөл байдал Бээжингийн өвлийн олимпын наадмын бэлтгэлд томоохон сорилт авчирлаа.

-Бид бүх үйл явцын туршид тахлын байдал,ялангуяа саяхан гарсан Оми Керон омогт ихээхэн анхаарал хандуулж ирсэн. Бид сүүлийн үеийн нөхцөл байдлын дагуу ажиглаж, Бээжингийн өвлийн олимпын наадамд үзүүлэх нөлөөллийг буруулах  ажлыг үргэлжлүүлж байна. Хамгийн сүүлд өвлийн олимпын тогтвортой байдал, өв уламжлалын ажил гайхалтай үр дүнд хүрсэн. Тогтвортой байдлын төлөвлөгөө, нүүрстөрөгчийг саармагжуулах төлөвлөгөө, өв соёлын стратеги төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлсэн байна. Мөн “300 сая хүнийг мөс, цасны спортод оролцуулах” зорилт хугацаанаасаа өмнө биеллээ.

-Гайхалтай үр дүнд хүрэх тухай ярих юм бол энэ бол бидний зорилго бөгөөд мөн биелнэ гэдэгт итгэж байна. Удаан хугацааны туршид тахал өвчинтэй тулгарсан бүх дэлхийн хүмүүст өвлийн олимпын наадам шиг томоохон арга хэмжээ маш их шаардагдаад байна. Иймийн тулд тус удааны олимпын наадам энгийн биш гэдэгт итгэлтэй байгаарай. Мөн аюулгүй байдлыг хангавал сая гайхалтай олимп байж чадна гэдгийг ямагт цээжлэх хэрэгтэй бөгөөд амлалтдаа хүрэх нь мэдээж. Энгийн байдал, аюулгүй байдал, сүр жавхлант байдал гэсэн гурван үг нь ирээдүйд Бээжингийн өвлийн олимпын наадмын тухай хүн бүрийн мартагдашгүй гайхалтай дурсамж болон үлдэх нь лавтай гэсэн байна.
 

Зохиогч: ЖИ ЖЯДҮН,ЖИ Е,ВАН МЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл