Энэ сарын 07-нд Хятадын Гаалийн ерөнхий газарт энэ оны 1-5-р сард Хятадын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 11.54 их наяд юаньд хүрсэн байна. Үүнд 05-р сард экспорт өнгөрсөн сарын үргэлжлэн өсөх эерэг хандлагыг хадгалсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.9 хувиар буурсан юм. 05-р сард Хятад улсын импорт, экспортын нийт хэмжээ 2.47 их наяд юань байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.9 хуваар буурчээ.
Энэ оны 1-5-р сард Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт, экспорт тогтвортой өсөлтөө хадгалж, эзлэх хувь хэмжээ дээшлэв. Мөн энэ хугацаанд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн импорт, экспорт 5.11 их наяд юаньд хүрч 1.8 хувиар өссөн бол Хятадын гадаад худалдааны нийт хэмжээний 44.3 хувийг эзэлж байна.
Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээс харахад, 2020 оны 1-5-р сард Хятад улсын АСЕАН-тай хийсэн импорт, экспортын хэмжээ 1.7 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 хуваар нэмэгдэж, АСЕАН нь Хятадын хамгийн том худалдааны түнш болсон байна. Харин ЕХ-тай хийж буй импорт, экспорт 1.61 их наяд юаньд хүрч, 4.4 хувиар буурсан байна. АНУ-тай хийсэн импорт, экспортын хэмжээ 1.29 их наяд юань хүрч 9.8 хувиар буурсан. Мөн хугацаанд Хятад улсын "Бүс ба Зам" дагуух улс орнуудтай хийсэн импорт, экспортын нийт хэмжээ 3.43 их наяд юаньд хүрсэн байна.
