Пок пок тахианы далавч
2016-08-05 11:00
Пок пок тахианы далавч

Орц:
Загасны соус- аяганы дөрөвний нэг
Элсэн чихэр- аяганы дөрөвний нэг
Сармис- 5 хумс
Тахианы далавч- 1 кг
Ургамлын тос- 2 халбага
Сармис- 3 хумс
Эрдэнэшишийн цардуул- аяганы гуравны нэг
Клинтро- 1 халбага
Хийх арга:
Эхлээд шарах шүүгээгээ 350 хэмд халааж орхино. Загасны соусандаа элсэн чихэр, хэрчсэн сармисаа хийж, хутгаад хөргөгчинд 3 цаг байлгаарай. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж, хэрчсэн сармисаа хуурч авах аж. Эрдэнэшишийн цардуулдаа тахианы далавчаа хийн, өнхрүүлээд, соусандаа дүрж, хуурсан сармисны хамтаар шарах шүүгээндээ хийж, 20 минут шарах аж. Үүнийгээ гаргаж клинтро, гаа зэргийг цацаж амтлаарай.
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : www.caak.mn
Дэлгэрэнгүй үзэх
