solongonews
Тосгоны зам 10 жилд ямар хувиралт гарав
2022-08-17 16:26
Тосгоны зам 10 жилд ямар хувиралт гарав.

 Шядан тосгоны одоо ба 10 жилийн өмнөх дүр зураг

Хятадын Фүжянь мужийн Ниндэ хотын Шөүнин шяний Шядан тосгон нь уулсын гүнд оршдог. Тосгон руу орж гарах зам улам өргөн болж, сүүлийн арван жилд энд маш их өөрчлөлт гарчээ.

   Арван жилийн өмнө Шядан тосгоноос 40 гаруй километрийн зайд орших шяний төв рүү явахад бараг гурван цаг зарцуулдаг байсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд тосгоны зам нь тэгшхэн, өргөн зам болж, шяний төв рүү машинаар хүрэхэд ердөө 40 минут зарцуулдаг болжээ.

   Сүүлийн 10 жилд Шядан тосгоны онцлог шинж чанартай аж үйлдвэр, соёлын аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжиж, тосгонд цай, хүнсний мөөгөнцөр тарьж, аялал жуулчлалыг хөгжүүлснээр, тосгонд олон хүн ирэх болжээ. Шядан тосгон нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний брэндийг байгуулж, энэ замаар орон нутгийн бүтээгдэхүүн олноор зөөгдөж байна.

   Өнөөгийн Шядан тосгон нь эмнэлэг, сургууль төдийгүй ойн зам, өндөр настнуудад зориулсан спорт, соёл урлагийн ухаалаг төвтэй. Хөдөөгийн сэргэн мандалтын үр ашгийг тосгоныхон хүртэж байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл