Энэ сарын 27-нд Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээнд тэмдэглэснээр, жилийн орлого нь 20-иос дээш сая юаньд хүрдэг том аж ахуйн нэгжүүдийн эхний улирлын ашгийн хэмжээ 1 их наяд 704 тэрбум 300 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 28.8 хувиар нэмэгджээ.
3 дугаар сард эдгээр том аж ахуйн нэгжүүдийн ашгийн хэмжээ 668 тэрбум 700 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 23.8 хувиар нэмэгджээ.
Эхний улиралд, уул уурхайн олборлолтын ашгийн хэмжээ 122 тэрбум 880 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7 тэрбум 970 сая юанийн алдагдал гарчээ. Аж үйлдвэрийн салбарын орлого 1 их наяд 491 тэрбум 360 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 23.4 хувиар нэмэгдэв. Цахилгаан эрчим хүч, дулаалга, түлшний хий, усны үйлдвэрлэл, борлуулалт, нийлүүлэлтийн салбарын орлого 90 тэрбум 60 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 29.4 хувиар буурсан байна.
