09-р сард Хятадын үйлчилгээний экспортын хэмжээ 162 тэрбум 500 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1% -иар өсч, сарын өсөлтийн хурд сөрөг байдлаас эерэг үзүүлэлт гарсныг Худалдааны яамы 3-ны өдөр нийтэлсэн тоо баримтад харуулжээ. Худалдааны яамны Үйлчилгээний худалдааны газрын хариуцлагатан танилцуулахдаа, оны эхний гурван улирлын байдлаар коронавирусийн халдвар болон бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр Хятадын үйлчилгээний худалдааны цар хүрээ буурсан боловч энэ нь тогтворжих хандлагыг харуулж байна.
Тодруулбал 01-ээс 09-р саруудад Хятадын нийт үйлчилгээний импорт экспортын хэмжээ 3.390 их наяд юань болж, өмнөх оны мөн үеэс 15,7% -иар буурчээ. Тэдгээрийн дотор экспорт 1.399.5 их наяд юань байсан нь 1.5% -иар буурсан бол импорт 1.990.5 их наяд юань буюу 23.5% -иар буурсан байна. "Хятадын үйлчилгээний экспортын бууралт тогтворжиж, экспортын бууралт импортоос 22 нэгжээр бага байна. Энэ нь үйлчилгээний худалдааны алдагдлыг 50.0 хувиас 591.0 тэрбум юань болтол бууруулсан буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 590.1 тэрбум юань болж бууруулсан байна гэж уг хариуцлагатан хэллээ.
Бүтэц цаашид сайжирч байгаа чиг хандлага харагдаж байгаа бөгөөд мэдлэг шаардсан үйлчилгээний худалдааны хувь хэмжээ өссөн байна. 01-ээс 09-р саруудад Хятад улсын мэдлэг шаардсан үйлчилгээний импорт экспортын хэмжээ 1 их наяд 493,1 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс 9,0% -иар өсч, нийт үйлчилгээний импорт экспортын 44,0% -ийг эзэлж, 10 нэгжээр нэмэгджээ. Эдгээрийн дотор мэдлэг шаардсан үйлчилгээний экспорт 779.5 тэрбум юань болж, 8.6% -иар өсч, нийт үйлчилгээний экспортын 55.7%-ийг эзэлж, 5.2 нэгжээр өссөн байна. Мэдлэг шаардсан үйлчилгээний импорт 713.6 тэрбум юань болж, 9.4% -иар өсч, нийт үйлчилгээний импортын 35.8% -ийг эзэлж, 10.8 нэгжээр өссөн байна.
