solongonews
Хятад, Японы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гурван талаас ахиулна
2017-11-21 11:46
Хятад, Японы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гурван талаас ахиулна.

Синьхуа агентлагийн мэдээлснээр энэ сарын 20-нд Хятадын ССРIТ буюу Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Жян Зэнвэй:

-  Хятад, Япон хоёр орны эдийн засаг харилцан нөхөх тал дээр маш сайн. Хамтын  ажиллагааны өргөн уудам хэтийн төлөвтэй. Хоёр тал эрчим хүч хэмнэх, байгаль  орчныг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн, орчин үеийн  үйлчилгээний салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, инновацийн салбарт хамтын  ажиллагаагаа бэхжүүлэн, Хятад, Японы эдийн засаг, худалдааны харилцааг шинэ  шатанд гаргах ёстой гэж хэллээ.

 
Мөн өдөр Бээжин хотноо болсон  “Хятад-Японы бизнес эрхлэгчдийн уулзалт хэлэлцээр -2017”-д Жян Зэнвэй:  - "Нэг бүс,  нэг зам"-ын бүтээн байгуулалт Хятад, Япон хоёр орны харилцан ашигтай хамтын  ажиллагаа, хамтын хөгжилд шинэ боломж болж байна. Хятад улс нэн нээлттэй эдийн  засаг хөгжүүлж, нэн өндөр түвшинд худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгох  бодлого хэрэгжүүлнэ. Энэ нь Япон зэрэг дэлхийн олон оронд зах зээл,  бизнесийн боломж хангах болно гэсэн байна.

Ирээдүйд Хятад, Японы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг  хэрхэн гүнзгийрүүлэх талаар Жян Зэнвэй:

- Япон улс эрчим хүч хэмнэх, байгаль  орчныг хамгаалах салбарт технологи, тоног төхөөрөмжийн хувьд давуу талтай. Хоёр  тал шинэ эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах, орчил эдийн  засгийн талаарх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн тогтвортой хөгжлийг улам сайн  дэмжих ёстой. Хоёрдугаарт орчин үеийн үйлчилгээний салбарын хамтын ажиллагааг  өргөжүүлэх хэрэгтэй. Мөн хоёр тал инновацийн салбарт хамтын ажиллагаагаа  бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг  санал болголоо. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл